8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачааны автомашинуудад хамтарсан шалгалт хийж байна

2018-04-08 12:15:00

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны авто машины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, авто тээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагад хяналт, шалгалт хийж байна.

Хяналт шалгалт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны авто машинуудад “Авто тээврийн тухай”, “Зөрчлийн тухай”, “Авто замын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиуд, НИТХ-ын Тэргүүлэгчдий тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилт хэрхэн хангагдаж буй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Шалгалтад нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, жолооч нар хамрагдана гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment