8o
Улаанбаатар хот
mobile menu

Зайсанд баригдсан зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлжээ

2018-04-08 12:40:00

Зайсангийн аманд иргэд хууль бусаар, зөвшөөрөлгүй газар ухаж эхэлсэн талаарх мэдээлэлийг өмнө мэдээлж байсан билээ. Тодруулбал, иргэн О.Одсүрэн, Б.Дайчинхүү нарын хүмүүс удаа дарааллан газар ухаж эхэлж. Тухай бүрт нь Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас удаа дарааллан газар ухах ажлаа зогсоох шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг хүлээж авахгүй өнөөдрийг хүртсэн байна.Тэгвэл тус газар хууль бусаар газар ухаж барьсан барилгыг албадан буулгаж эхэлсэн байна. Тухайлбал, БОАЖЯ, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны шийдвэрийн дагуу  бурхантай хөшөөний ард баригдаж байгаа барилгуулдыг нураахаар болжээ. Тиймээс уг шийдвэрийн дагуу өчигдөр Зайсангийн аманд иргэн Б.Дайчинхүү эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, тухайн газрын унаган төрх байдал алдагдахад хүрсэн нөхцөл байдал үүсгэсэн учраас түүнийг холбогдох хүмүүс очиж нурааж эхэлсэн байна. Тус компани нь Бурхан багшийн цэцэглэгт хүрээлэнгийн зүүн хойд талд барьсан 3 давхар төмөр карказ барьсан байсан юм.  Мөн Туулын бургасыг унагаж, барилга барьж буй байгууллагатай тэмцэнэ гэдгээ холбогдох албаныхан онцоллоод байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН чадахгүй ээ
Зөв дэмжиж бна, гэхдээ хүч чадал муутайг нь онцолж нураах юм уу бүгдийг нь нураах уу???!! Жишээлбэл Гүндалайн барьсан бүтэн хорооллыг яах вэ? Зайсан зөвшөөрөлтэй нэг ч орон сууц байхгүй шд
2018/04/09 66.181.161.22
Zochin
Odoo l temtsku bol 2030 on ghd uuh usgui bolloo niislelchuudeee!!!! Hedii boltol nuden balai chih n dulii aij hulchiih gsiimbe?!!!
2018/04/08 103.229.122.102
Jurhen
Mongolchuudiin olon ueiin shuteen bolson lusiin oron Bogd han uuliig iim baidaltai bolgoson ner buhii humuusiig uhehiin tsagt lus savdag huleej baigaad sunsiig ni uurd tonilgodog yum
2018/04/08 182.160.2.21
Зочин
Сая таван зуун мянган хүний ундны усны эх үүсвэрээр оролдож болохгүй шүү
2018/04/08 66.181.184.102
г
АРАЙ Л ДЭНДУУ..БУГДИЙ НЬ ХУРАА
2018/04/08 202.72.245.70
зочин
их тэнгэрийн хашааны зүүн талдаа харалдаа газар их урт барилга барьж баахан бургас хядлаа энэ ариун явдал уу үүнийг буулгах хэрэгтэй
2018/04/08 59.153.115.222
sain bna.
buhniig mungu unguur shiiddeg gej oilgoson davarchihsan huuli uilchildeggui novshnuudad tur tumur nuuree uzuulj handiig n darj bh heregtei.
2018/04/08 150.129.140.81
  • Recent
  • Most Read
  • Most Comment