8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-04-08 13:30:00

ХОНЬ (3/21-4/19)
Нарийн ширийн зүйлсийг сайн мэдэрдэг бол өдөр эхлэхэд та тайван бус байдлаа илэрхийлж гаргах болно. Өнөөдөр мэдрэмжээ зоригжуулсан, таныг инээдтэй, идэвхтэй байлгах үйл ажиллагаанд оролц. Та хэд хоногийн турш гэртээ бүх эрч хүчээ төвлөрүүлэх болно. Өнөөдөр зөрөлдөөн үүсч гэр бүлийн гишүүд дэлбэрч магадгүй. Та хүмүүсийн дэмжлэггүйгээр бусдыг удирдаж чадахгүй.

ҮХЭР (4/20-5/20)
Сонор сэрэмжтэй байж чадвал та өөртөө ирэх боломжуудын давуу талыг олж авч чадна. Хэрвээ та амралтаа авахаар төлөвлөөгүй байсан бол өнөөдөр ямар нэгэн зүйлээс болоод танд үүнийг хийх хэрэгтэй мэт санагдах болно. Дэлгүүр хэсдэг хүмүүс сэтгэл хөдлөлөөсөө болоод мөнгөө үрэхээсээ болгоомжил, учир нь та одоо олсон орлогоо чухал биш зүйлд үрэх төлөвтэй байна. Од эрхэсийн нөлөө зарим зөн совингоо дагавал хурц ааштай удирдлагуудаас зай барихад хэрэгтэйг сануулж байна. Нөхцөл байдлын тухай үнэн хэлдэггүй, мөн хэт хэтрүүлдэг хүмүүсээс холхон шиг байх хэрэгтэй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Зарим од эрхэс таны ойр дотны болон ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удна. Тантай хамтрахаа больсон бизнесийн хамтрагч тань шийдвэрийг хүлээж авахдаа тийм ч таатай хандахгүй байх. Хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлосноос бүх юм эргээд хэвэндээ ортол хийх зүйлсээ бага зэрэг хойшлуулах хэрэгтэй. Авьяаслаг ихэрүүд хувьд онгод, урам зориг нь зочилж ирэх бөгөөд өнөөдөр их бүтээлч байх болно. Харин жирийн ихэрүүд сурч, тоглож өдрийг баяр баясгалантай өнгөрөө.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдрийн хувьд сайхан унтаж авч, эрч хүч, тамир тэнхээгээ цэнэглэж амралтын өдрүүдтэй нүүр тулахдаа бэлд. Энх тайван, амар амгаланг хүсэх хүсэл тань хүчтэй байна. Од эрхэс бодит байдлыг чухалчлах тул энэ өдөр бүтээмж бүтээл тань их өсөх болно. Найз нартайгаа нийлж сайхан хөгжилд.

АРСЛАН (7/23-8/22)
Гэртээ ойр дотныхонтойгоо хамт байж эцэг эх болон хамаатан садныхандаа туслах хэрэгтэй. Гэр орноо тохижуулж, тавилгынхаа байрлалыг өөрчлөхөд их тохиромжтой бөгөөд таны мэдрэмжтэй бүтээлч зан энэ бүхэнд тань туслах болно. Бардам зан таныг баллаж мэдэх тул өөрийгөө магтаж, бусдыг шүүмжлэхдээ хянуур байх хэрэгтэй. Эс бөгөөс бусдын дунд хүндхэн байдалд орно. Өөрчлөлт шинэчлэл таныг хүлээж байгаа бололтой. Хэрэв танд хилийн чанадад аялж зугаалах боломж тохиовол бүү татгалзаарай. Энэ нь гайхалтай мэдрэмж өгч бүхнийг шинээр эхлүүлэх үндэс болох ч юм билүү.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр од эрхэс их урам зоригтой байна. Авьяаслаг охиныхонд энэ нь өөрийн авьяас чадвар бүтээлч байдлаа илэрхийлэх сайхан цаг. Үгүй гэж барагтайд хэлдэгтүй та олон нийтийн ажилд оролцохоос илүү өөрийн цаг зав, орлогодоо илүү их ач холбогдол өгнө. Харин хүн бүхний хийж байгаа зүйлийг та заавал хийх албагүй гэдгийг санаарай. Од эрхэс чухал шийдвэр гаргах эгзэгтэй үе ирснийг илэрхийлж байна. Сэтгэл зүрх рүүгээ өнгийн харж, юу хүсч байгаагаа мэдэр. Харин бусдад шийдвэр гаргах боломжийг олгоорой.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэрээсээ гадна баяр хөөрийг хайж байгаа хүмүүс энэ амралтын өдрөөр өөрийгөө зоригжуулах хангалттай найдвартай байж чадна. Та хичнээн завгүй байсан ч амрахын тулд ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Кофе ууж байх үедээ битгий ажлаа хий. Өөрийгөө хүчлэхээ больж сайхан үнэртэй цэцэг үнэртээрэй. Хэрвээ түр зуур амсхийж, тайвширч чадахгүй бол мэдрэлийн ядаргаанд орж, ажил хийх ёстой байсан ч амрахаас өөр аргагүйд хүрэх болно. Зарим туслалцаа хэрэг болсон хүмүүст тусалж, сайн дурын ажил хийх нь таны урмыг саргээх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Шийдмэг бодлууд тань хэзээ ч мөрөөдөж байгаагүй газарт чинь аваачина. Хэрэв хэн нэгэн таны нүдийг таглах гэж оролдвол тэд өөр санаа зорилготой байгаа гэдгийг ойлгоорой. Найр мэт хэлэлцээрийн уулзалтаас холуур байхыг зөвлөе. Гэнэдэж бүх мэдээллээ нөгөө талд дамжуулчихаж мэдэх юм. Гэнэтийн аялал таныг бэлтгэж ч амжаагүй байхад хэдийн эхэлчихсэн байх болно. Гэр бүлийн хариуцлагыг эхэнд тавина.

НУМ (11/22-12/21)
Сэтгэл санаа ихээхэн тавгүй байгаа тул тэсвэр тэвчээрийг тань барна. Машин жолоодож явахдаа болгоомжтой бай. Зарим нь өнөөдөр чухал ярилцлагад орно. Оюутан сурагчид чухал шалгалт өгөх бөгөөд юуны өмнө сайн амарч, өөр зүйл хийх хэрэгтэйг санаарай. Толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тийм ч сайн арга биш, харин ч эсрэгээрээ толгой эргүүлэх үндэс болдог. Өөрийгөө онцгой зүйлээр шагна.

МАТАР (12/22-1/19)
Өөртөө цаг гаргаж, гэртээ амрангаа та гайхалтай сайхан санаануудыг олох болно. Бусдаас итгэлийн үгс сонсох бололтой. Эргэлзэж тээнэгэлзэж байвал шийдвэр гаргахаа хойшлуулаарай. Харин аливаад уян хатан хандахыг зөвлөж байна. Гэр бүлийнхэндээ аль болох цаг зав гаргахыг хичээгээрэй. Мөн зугаа цэнгэлд хэт автаж, үнэтэй тансаг зүйлд хамаг мөнгөө үрэхээс сэргийл.

ХУМХ (1/20-2/18)
Баяр баяслаар дүүрэн амралтын хоногууд эхэлнэ. Та амьдралынхаа юуг өөрчлөх хэрэгтэйг, юуг тавьж явуулах тухай нухацтай анхаарах болно. Шинэ дадлага, туршлагатай болох гэсэн хүсэл, адал явдлын эрэл хайгуул, өөртөө боломжтой олон сонголтууд таныг хөдөлгөх хүч юм. Та лав бүтэн болон хагас өдрөөр суралцах талаар дахин бодох болно. Эсвэл та мэдлэгээ өргөтгөх, танигдаагүй зүйлийг судлах талаар мөрөөдөх болно.

ЗАГАС (2/19-3/20)
Та лав олон зүйлийг тэр дор нь хийх гэж хичээх болно. Учир нь өнөөдөр хүсэл зорилго өснө. Найз нөхөд, хайртай хүнтэйгээ дасгал хийх их хөгжилтэй байна. Заал авч ямар нэгэн спортоор хичээллэхдээ залхуурах гэсний хэрэггүй. Бага зэрэг биеийн хүчний ажил таны хүлээсийг тань зад татах болно. Хэрвээ та үдэшлэг зохион байгуулахыг хүсэж байгаа бол архи таарсан хэмжээнд уух хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл