8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэв

2018-04-08 13:55:00

Малчид, иргэдийн анхааралд:

7, 8-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны дөрөвдүгээр сарын 08-наас 12-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас,9-ндихэнх нутгаар,10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 8,10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар,11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment