8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ыг зорилоо

2018-04-08 14:01:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулах өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд Засгийн газар болон байгууллага, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол, Хятадын бизнес форум”-д оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор болох Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын нээлтэд оролцож үг хэлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
B
Bitgiil ur tavi Hurelsukh saidaa busad hamtiin ajilgaa yahav bolno
2018/04/08 203.91.117.8
зочин
Бас баахан өр тавих нь дээ, одоо больё Оффшорын мөнгийг оруулж ирээч ээ
2018/04/08 66.181.160.93
кк
гуйлга гуйхаар мордлоо гээч
2018/04/08 202.179.26.101