8o
Улаанбаатар хот
mobile menu

 “Жи тайм”-ийн М.Маратыг эрэн сурвалжилж байна

2018-04-09 08:48:00

 “Жи тайм” сүлжээний толгойлогч Казахстан улсын иргэн М.Маратыг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-наас эхлэн ор сураггүй алга болсон  гэдгийг эх сурвалж мэдээллээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн эрэн сурвалжилж эхэлсэн байна.  “Жи тайм” сүлжээний толгойлогч Казахстан улсын иргэн М.Марат нь  2 жилийн хугацаанд 12 мянган иргэнд 22 тэрбумын хохирол учруулаад байгаа билээ. 

Өнгөрсөн онд М.Муратыг өнгөрсөн онд хилээр оргон зайлах гэж байхад хууль хяналтын баривчлан саатуулсан байдаг. Мөн түүнтэй хамт хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан цагдан хорьж шалгаж байсан.  Мөн М.Маратад хилийн хориг тавьж, хилээр гаргахгүй байхыг хил хамгаалах байгууллагынханд цагдаагийн байгууллагаас сануулжээ.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зл
яагаад хорьж шалгадаггүй билээ. ЦАГДАА гуай Ийм том хэрэг хийсэн байхад бусдыг барьж хориод эзнийг нь барьж хорьдоггүй ЯМАР сонирхолтой вэ, одоо мөрдөгч хийгээд байгаа тэр ноходыг хорьж шалгах хэрэгтэ
2018/04/09 202.70.34.150
хохирогч
Бариад хорьчихсон мөрдөнд байгаа гээд байгаагүй билүү, хэзээ султагчихсан юм бэ
2018/04/09 202.179.8.210
zochin
altangiin hileer marat chin murat gesen nogoon passaar garsan bhaa kkkkk
2018/04/09 202.21.118.2
ok
aldchihsan hoinoo sanuulaad ch yahav dee,hil gaaliinhan avilga avaad l orgon zailuulaa biz,udiid ter nuhur mongold bailaa yu
2018/04/09 202.179.27.3