8o
Улаанбаатар хот
mobile menu

MN TOWER & GRAND OPENING

2018-04-09 09:35:27



Нийслэл хотын маань төв цэг, хөгжил цэцэглэлтэнд өнгө нэмсэн “MN TOWER” өндөр зэрэглэлийн оффис, үйлчилгээний байгууламжийн GRAND OPENING арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт зохион байгуулагдлаа.



Монголын язгуур урлагийн гайхамшигийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлан таниулж яваа “Хөсөгтөн” хамтлийнхан маань морин хуур, хөөмийн эгшгээр MN TOWER-ын жаврыг үргээн, ирсэн зочдын сонорыг мялаасан юм.

Нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын зургуудаас...


Эрхэм зочид 7-р давхарт байрлах хотыг 3 талруу өнгө нэмэн тольдох боломжийг олгох оффисын нэгдсэн лобби танхимтай танилцаж буй байдал


Нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын зургуудаас...


Нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын зургуудаас...


MN TOWER-ын 1-5 давхрын үйлчилгээний хэсэг

10 метрийн өндөр таазтай, тав тухыг мэдрүүлэх таныг угтах хэсэг


Өдөр тутмын хэрэгцээнд зориулсан Голомт банкны VIP салбар, Хаан банкны өөртөө үйлчлэх төв, Нотариат, ТOM N TOMS,  АНУ-ын сүлжээ “Cirkle K”,  Unitel, гоо сайхан зэргийг үйлчилгээний хэсэгт онцгойлон бүрдүүлж өгсөн бөгөөд бизнест тань түлхэц болохуйц санхүүгийн үйлчилгээг үзүүлэх байгууллагууд нэг дор бүрдүүлсэн давуу талтай.

Салбартаа тэргүүлэгч Голомт банкны VIP салбар


Монголд анх удаа орон сууцны 6% зээлийг гаргаж буй “Central capital” ББСБ


Гоёмсог өндөр тааз бүхий интерьерийн онцгой шийдэл, хотын гайхалтай харагдацыг  амтат кофетой хамт  бэлэглэх 1-р давхарт байрлах “Tom N Toms” кофе шоп


Үүрэн холбоо, IPTV, интернет, суурийн утасны гурвалсан үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч UNITEL –ын салбар 1-р давхарт


Гарааны бизнес эрхлэгчиддээ зориулсан “Start up” оффисыг 4-р давхартаа онцгойлон шийдэж өгсөн бөгөөд шинийг сэтгэгч энтрепрейнер та бүхнийг хүрэлцэн ирж төсөөллөө бодит болгохыг  урьж байна




MN TOWER-ын 5 давхарт байрлах Солонгосын хөрөнгө оруулалттай ОУ-ын эрүүл мэндийн шаардлагад нийцсэн тоглоомоор бүрэн тохижуулсан “WORLD KIDS” толоомын төв удахгүй бяцхан хүүхдүүддээ үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна.



WORLD KIDS төв нь тоглоомын төвөөс гадна мэргэжлийн багштай, өдрийн 3 хоолтой өдөр өнжүүлэх төвийг цогцоор нь бүрдүүлж өгснөөр MN TOWER-т бизнес эрхэлдэг, оффис нь байрладаг эцэг эхчүүдэд давуу талыг олгож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment