8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулгыг сугалж хаях "тоглоом"

2018-04-09 00:00:00

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгөх үйл явц хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн хөндөгдөв.  “90 саяын Гансүхийн хэрэг” гэдэг шиг УИХ-ын гишүүн Д.Гантулгын “хэрэг”-ийг өнөөдөр мэдэхгүй хүнгүй болж.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн холбогдсон хэргийн талаараа “Гишүүний бүрэн эрхээсээ  татгалзах саналтай байгаа гэдгээ би олон удаа хэлж байсан. Өөрийгөө шалгуулж, үнэнийг олж тогтоолгоно. Үнэн, мөнийг олох асуудалд би үргэлж санаачлагатай байж ирсэн. Өнөөдөр  яллагдах тогтоолоо авсан учраас үүнээс өөр дэлгэрэнгүй  мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж ярьсан.

Түүний түтгэлзэх асуудлыг намын бүлэг нь өнгөрсөн баасан гаригт авч хэлэлцсэн. МАН-ын бүлэг хаалттай хуралдаанаараа уг асуудлыг нэлээн нухацтай авч хэлэлцээд тодорхой шийдэлд хүрч чадаагүй тарцгаажээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж маш тодорхой ярив. Тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хөнддөг 6.9.1 гэх заалтыг  Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны дүгнэлтээр хүчингүй болгочихсон. Уг заалтыг хүчингүй болгочихсон учраас УИХ-аас түүнтэй холбогдуулан өөрчлөлт хийх ёстой. Тэр өөрчлөлтүүд нь хийгдээгүй. Хууль зүйн ойлгомжгүй төвөгтэй байдлууд бодитоор үүсчихсэн байгаа. Хууль зүйн байдал нь тодорхойгүй байхад прокурорын саналыг ингэнэ, тэгнэ гэсэн ойлголт байхгүй. Хуулиа цэгцлэхгүй бол болохгүй юм байна. Д.Гантулга гишүүн гишүүнээсээ түтгэлзэх бичиг өгсөн ч хэлэлцэх хуулийн бололцоо байхгүй гэсэн үг. УИХ-ын гишүүн гишүүнээсээ татгалзах, чөлөөлөгдөх л бололцоо байна. Түтгэлзэх боломжгүй. Хуулиараа боломжгүй гэсэн байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга намынхандаа хандан өөрийг нь хамгаалж үлдээхийг гуйсан талаар эх сурвалжууд хэлж байна.

Ямартай ч тэрбээр түтгэлзэх өргөдлөө өгсөн ч УИХ түүнийг нь хэлэлцэх хуулийн заалтгүй аж. Түтгэлзсэн тохиолдолд тэрбээр УИХ-ын гишүүний ажлаасаа түр чөлөөлөгдөөд шалгуулаад дуусах хүртлээ УИХ-ын гишүүний ажлаа хийхгүй болох юм. Харин татгалзвал бүр мөсөн чөлөөлөгдөнө гэсэн. Түүний хувьд татгалзах, чөлөөлөгдөх биш түтгэлзэх өргөдлөө өгсөн. Хуулийн байгууллагаар шалгагдаж дуусах хүртэл түтгэлзэж байна гэсэн үг. Гэтэл түтгэлзэх өргөдлийг УИХ хэлэлцэх ёсгүй учраас энэ асуудлыг зохицуулсан хуулиа тодорхой болгох шаардлагатай гэсэн үг. Тэр болтол энэ асуудал ойлгомжгүй хэвээр үргэлжилж, Д.Гантулга гишүүн ажлаа хийх юм.

Түүнийг шахаж буй хүн нь УИХ-ын дарга М.Энхболд нь гэх. Харин У.Хүрэлсүх хамгаалж үлдэхээр зүтгэж буй гэх мэдээлэл байна. Д.Гантулгыг шаварт бүр мөсөн унагаж УИХ-ын гишүүний суудлаас нь буулгах нь У.Хүрэлсүхийн нэр хүндэд халтай. Тиймээс ч М.Энхболдол энэ талын сонирхол байна гэсэн үг. 

Хэрвээ Д.Гантулга гишүүн УИХ-ын гишүүнээсээ татгалзвал түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болно. Харин эсрэгээрээ түдгэлзвэл нөхөн сонгууль болохгүй юм. У.Хүрэлсүх Д.Гантулгыг түтгэлзүүлчихээд сонгууль зохион байгуулахгүй байх тактиктай байгаа аж. 

Учир нь нөхөн сонгууль зохион байгуулах нь өөрсдөд нь ашиггүй. Учир нь Хэнтий аймагт нөхөн сонгууль болбол МАХН-аас Н.Энхбаяр, АН-аас Б.Гарамгайбаатар нарын хүмүүс нэр дэвших магадлал өндөр. Тэр тохиолдолд МАН-д итгэх итгэлээ алдсан иргэд МАН-ын нэг суудлыг өөр намд өгч мэднэ. Тиймээс нөхөн сонгууль явуулахгүй байх хувилбарыг сонгож мэдэх юм. Үүний оронд Д.Гантулга гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлээд хэргийг нь 2020 он хүртэл сунжруулан шалгаад, шийдсэн болоод өнгөрч мэднэ. "Муу нэр, муухай зүстэй" нөхөртөө хариуцлага тооцсон болж ч харагдах давуу талтай. 

Гэхдээ Д.Гантулга хэрэгт холбогдсон бол заавал бүрэн эрхээсээ татгалзаж байж шалгуулах шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн байхдаа ч хууль хяналтынханд шалгуулж болох заалтыг Үндсэн хуулийн цэц сэргээсэн гэх тайлбарыг УИХ-ын зарим гишүүд өгч буй. 

Уг тайлбараас илүүтэй МАН-д бүтэхгүй нөхрөөсөө холдож нэрээ цэвэрлэсэн нь цаашдын улс төрд хэрэгтэй болов уу. Ямартай ч Д.Гантулга түтгэлзэх өргөдлөө өгсөн ч түүнийг нь УИХ хэлэлцэх хууль зүйн үндэслэл алга. Хуулиндаа өөрчлөлт оруулж уг асуудлыг хэлэлцэх хүртэл энэ асуудал ойлгомжгүй хэвээр байх нь. Эсвэл Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгч байж уг асуудал бүр мөсөн шийдэгдэх нэг арга байгаа юм. 

 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АРД
МОНГОЛ УИХ ИЙМЭРХҮҮ ААР СААРХАН АСУУДАЛД ЦАГ АЛДАН ТОЛГОЙ ГАШЛАГАН СУУХ ЮМ ДАА ӨӨР УЛС ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД СОНСВОЛ ИЙМ Ч ИХ ХУРАЛТАЙ ЯАЖ ХӨГЖӨНӨ ДӨӨ ГЭХ БАЙХ ДАА ЧААВААС ДАА ЭНЭ 76-Г ХАРДАА.
2018/04/09 202.9.44.76
igo igo
Хүрэлсүх өөрөө хүчингийн асуудалд орж явсан биз дээ.Тэгэхээр хамгаалах нь аргагүй.
2018/04/09 202.21.106.104
МАН-ийн түүхэнд үнэтэй шинэ үзмэртэй болно.
УИХ-ын гишүүдийн хууль, үндсэн хуулийг гацаанд ортол хүнд байдалд оруулсан Гантулгад хууль үйлчлэх боломжгүй бол хэрэг хийсэн эрхтэнг нь тайраад МАН-ын нөхдүүдэд дурсгал болгон МАН-ы түүхийн музед өг.
2018/04/09 202.9.44.76
zochin
Gantulga UIH-iin gishuunees choloologdoh orgodloo ogcon ni deeree.UIH-iin gishuun bolood uzchihlee,huchin hiigeed uzchihlee. boloo shdee.
2018/04/09 66.181.183.88
zochin
Enkhbayar garchih geed sandargaad baigaa yum shig oilgogdoj baina
2018/04/09 103.26.194.206
1234
түтгэлзэх гэж ямар үг байдаг юм бэ? Ичиж үхмээр сэтгүүлч нэртэй малуудаа. Түдгэлзэх гэж бичдэггүй юм уу.
2018/04/09 202.55.184.18
иргэн
ҮХЦ-ээ зайлуулж солиоч ээ,гишүүн хэрэг хийгээд яваад байх нөхцөлд тааруулж хуулийг сольж хольж суудаг бөгс долоогчидын үүр уурхай болчоод байна
2018/04/09 202.179.27.3