8o
Улаанбаатар хот
mobile menu

KFC үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцжээ

2018-04-09 11:15:00

Нийслэлд хурдацтай хөгжиж  байгаа хамгийн их үйлчлүүлэгчтэй түргэн хоолны сүлжээ газар болох “КFC”-гийн салбар маш бүдүүлэг алдаа гаргасан байна. Сүүлийн үед “КFC”-д үйлчлүүлэхээр орж ирсэн иргэдийг хөөж туудаг, захиалсан хоолыг нь дутуу өгдөг гэх мэт зөрчил нэлээд гарах болсон. Тухайлбал, 25 дугаар Эмийн сангийн ард байрлах KFC-ээс үйлчилгээ авсан иргэд сэтгэл ханамжгүй байгаагаа тус газрын цахим хуудсанд илэрхийлжээ.
 

Өнгөрсөн долоо хоногт Төв номын сангийн эсрэг талд байрлах "КFC"-д өвчтэй хүүгээ дагуулаад орсон ээж эвгүй байдалд орсон талаар өөрийнхөө нүүр номын хуудсанаа нийтэлжээ. "Хүүтэйгээ хамт үйлчлүүлэгчээ нэлээн татчихсан нэр хүндтэй хоолны газар орсон чинь ийм муухай хүнд үйлчлэхгүй гээд хүүг минь хөөгөөд бүр чирээд гаргах гэлээ. Миний хүү жаахан биe муутай болохоор туранхай тэгээд тэр зөөгчийн нүдэнд яаж харагдсан юм бол доо. Миний хүү КFC-ээр үйлчүүлэх дуртай. Гэтэл маш соёлгүй үйлдэл гаргасан. Хүүгээ үлдээгээд намайг түр босох хойгуур үйлчлэгч нь очиж миний хүүг хөөсөн. Би сандраад гүйгээд очтол “Тантай хамт явж байгаа гэдгийг мэдсэнгүй. Гудамжны хүүхэд байна гээд л хөөсөн” гэж хээв нэг хариулсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй үйлчлүүлэгт эмэгтэйгээс уучлалт гуйгаагүй аж. 

Энэ дашрамд сануулахад,  "ХООЛНЫ ГАЗРЫН НИЙТЛЭГ ЖУРАМ"-ын 7.8.2-т "Зөөгч нь хэрэглэгчид түргэн шуурхай үйлчилж, тэдэнтэй эелдэг, боловсон харилцах үүрэгтэй бөгөөд тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлэх аливаа үйлдэл үзүүлэхгүй байх" гэсэн заалт байдаг. Гэтэл энэхүү заалт  "КFC"-д хэрэгждэггүй бололтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Kfc shal hudlaa boltson bn le amtgvi
2018/04/09 103.10.21.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment