8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Д.Гантулга гишүүний асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ-ын нэр хүндэд байж болзошгүй хохирол учирна

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-09 12:18:00

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг өргөн барих асуудал болон УИХ-ын ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Байгалийн баялагийн хувиарлалтын асуудлаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсрууллаа. Эрдэнэс таван толгойг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчтэй хамтарч боловсруулсан. Бүлгээрээ хэлэлцээд уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих гэж байна” гэлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүр эзэмшээд нэлээд удаж байна. Гэлээ ч энэ хувьцааныхаа үр шимийг өнөөдрийг болтол хүртэж чадахгүй байна. Монгол Улсад бүх иргэн нь хувьцааг нь эзэмшдэг нийтийн өмчлөлийн нэг л компани бий. Нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс, компанийн баялаг хөрөнгийг зарцуулах, зохицуулах хуульгүйгээс орон нутгийн оролцоотой компаниуд Төрийн өмчийн компанийн хуулиар, бусад компаниуд Компанийн тухай хуулиар үйл ажиллагаагаа зохицуулж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 14 хувийг иргэд нь эзэмшчихээд байгаа хэрнээ ногдол ашгийг авч чаддаггүй,  үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Харин 86 хувийн эзэмшиж байгаа төр зээл аваад өрөнд оруулдаг, ашиггүй ажилуулдаг. Тиймээс цаашдаа Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани гэдэг утгаар нь ажилуулах үүднээс хуулийн төсөл боловсруулсан. Энэ хууль батлагдсанаар Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд эзэмшүүлэх боломжтой. Нөгөө талаар жижиг хувьцаа эзэмшигчид буюу иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих юм. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Алтан хувьцаа эзэмшинэ гэдэг нь ноогдол ашиг авахгүй, гэхдээ компанийн гүйцэтгэх удирдлага улс орны эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргавал хориг тавих  л эрхтэй үлдэнэ. Төрд төлж байгаа татвар хураамж буурахгүй, харин ч ил тод нээлттэй засаглалтай болсноор татварын орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа” гэлээ.

Харин УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монголын төрийн нэр хүндийг унагаж байгаа. Тиймээс АН үүнд албан ёсоор байр, сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байна. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал яригдсан учраас заавал хэлэлцэх ёстой. Уг асуудал удаан үргэлжилж болохгүй. МАН-ын өгсөн тайлбараар бол УИХ-ын гишүүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хуулийн мухардалд орсон гэх. Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орох ёсгүй гэдгийг бид хаа, хаанаа ойлгох ёстой. УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан заалт тодорхой байгаа юм. Үндсэн хуулийн 19.3 дахь заалтаар “Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон  бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэнэ” гэсэн байгаа. Мөн тухайн гишүүн нь өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түтгэлзэх өргөдлөө өгсөн нөхцөлд УИХ заавал хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг шийдэхгүй бол УИХ-ын нэр хүндэд байж болзошгүй хохирол учирна гэж бид үзэж байна. Тэгэхээр энэ асуудлаа МАН-ын бүлэг аль нэг тийш нь шийдэж УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.

" width="100%">

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН -ын улаан махны хэрэгтнүүд битгий хольж хутгаад бай.
Zurag uvuulsan hwn shuud hwchindegch bolchihdog yum uu? Murat boovnihoo zurgiig yavuulsan bolohoos huchin hiigeegui shuu.MAN -ynhan baricaj holj hutgahaa boli.
2018/04/09 202.21.106.104
АРД
МОНГОЛ УИХ ИЙМЭРХҮҮ ААР СААРХАН АСУУДАЛД ЦАГ АЛДАН ТОЛГОЙ ГАШЛАГАН СУУХ ЮМ ДАА ӨӨР УЛС ОРНЫ ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД СОНСВОЛ ИЙМ Ч ИХ ХУРАЛТАЙ ЯАЖ ХӨГЖӨНӨ ДӨӨ ГЭХ БАЙХ ДАА ЧААВААС ДАА ЭНЭ 76-Г ХАРДАА.
2018/04/09 202.9.44.76
МАН-ын музей цуутай үнэтэй үзмэртэй болно.
УИХ-ын гишүүдийн хууль, үндсэн хуулийг гацаанд ортол хүнд байдалд оруулсан Гантулгад хууль үйлчлэх боломжгүй бол хэрэг хийсэн эрхтэнг нь тайраад МАН-ын нөхдүүдэд дурсгал болгон МАН-ы түүхийн музед өг.
2018/04/09 202.9.44.80
Ser-Od
Manguu Erdenebataa Murataa bas yariachee.Gantulga;Murat 2-iig hamt heleltcuulee.Muratiin zob gej baigaa yum bol Erdenebat bas erhtniihee zurgiig end tend taraa.
2018/04/09 66.181.183.88
АН, МАН д ялгаа алга
Мурат, гантулга хоёроо хөтөлцүүлээд хуулийнхангд хүлээлгэж өгдөө
2018/04/09 103.26.193.224
Цнд
Манай төр ч бн даа бн. Худалч хулгайч луйварчид за тэгээд оф-чид ёс жудагаа гээсэн гишүүн нэртэй хүнэнцэрүүдээр дүүрч орхижээ. Залхаж бн шүү. Ард түмэн чинь. Зайлж амраач дээ
2018/04/09 66.181.160.112
Иргэн
Д.ЭРДЭНЭБАТ АА...!!! МУРАТ АА ЯАХ ГЭЖ БАЙНА АА... АДИЛДАА ДАИЛ, ГОДИЛДОО ГОДИЛ... БҮҮ НОВШИР... "Хурцад худалдагсан НОВШ"
2018/04/09 66.181.161.107
Bat
Шүүхээр оруулаад л үнэнийг нь тодруулчхад уг нь болмоордоо
2018/04/09 202.21.106.135
  • Recent
  • Most Read
  • Most Comment