8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу хүчтэнүүд ЗУУНМОДОД өрсөлдөв

2018-04-09 13:40:26

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 7-8-нд Төв аймгийн Зуунмод хотын спорт хорооны зааланд боллоо. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 12 дахь удаагийн тэмцээнийг Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, 1991 оны Азийн аварга, 1889, 1991 оны “Монгол говь” ОУТ-ий хошой алт аварга, 1990, 1996 оны мөнгө, 1994 оны хүрэл медальт, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын заан Рэнцэнхүүгийн Гансүх агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм. Төв аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, түүний төрсөн нутаг Алтанбулаг сумын ЗДТГ, “Арж” групп, МЧБХ хамтран зохион байгуулсан тэмцээнд нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 30 байгуулагын 330 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. 
Тэмцээний нээлтийн ёслолд Боловсрол Соёл шинжлэх ухаан, спортын яамны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд нар Төв аймгийн спорт хорооны багш, дасгалжуулагч болон шүүгчдэд одон медаль гардуулан өгсөн. 
Төв аймгийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагууд аймгаасаа төрөн гарсан алдартнуудаа нээлтийн ёслолын үеэр хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав. Түүнчлэн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Арж” группийн ерөнхий захирал, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Төв аймгийн БТСГ-т 20 сая төгрөгний үнэ бүхий чөлөөт бөхийн дэвжээг бэлэглэсэн юм. 
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Алдар” спорт хорооны Э.Даваанасан залуучуудын УАШТ-д гурван жил дараалан жиндээ “босоо” байсан бол эрэгтэйчүүдийн 70 кг-д ОУХМ Т.Тулга (ҮБТДС), 92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д Т.Мөнгөншагай (Харгант цамхаг), 125 кг-д М.Лхагвагэрэл (Аварга) нар улсын хошой аварга болцгоолоо. 
Өнгөрсөн сард болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, Б.Хонгорзул, Налайх дүүргийн тамирчин Б.Намуунзаяа нар нэгээс гурван насаар ах, эгч нарыгаа төвөггүйхэн ялж, “давхар цохилт” хийлээ. Ер нь энэ жилийн өсвөр үеийн УАШТ-ээс медальтнууд залуучуудын ангилалд олноор медаль хүртэв. 
Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Мегастарс” клуб 69 оноогоор тэргүүлж, спортын мастер Б.Өсөхбаяр дасгалжуулагч “Аварга” БТДС 56, ОУХМ Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль 49 оноотой удааллаа. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 67, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 65, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Мегастарс” клуб 47 оноотой эхний гурван байрыг эзлэв.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Б.Түмэнцогт 2. Э.Төгсжаргал (хоёул Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 3. Э.Дөлөө (Баянзүрх дүүрэг), Ш.Дэлэг (Мэргэд хангай) 
61 кг: 1. Б.Ууганбаяр (Баянхонгор) 2. Д.Жамсранжав 3. Н.Наранхүү (хоёул Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), У.Эрдэнэбаяр (Орхон) 
65 кг: 1. Б.Баасанням (Баянхонгор) 2. Б.Будням (Ховд) 3. Б.Буд (Харгант цамхаг), Д.Тэнгис (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 
70 кг: 1. Т.Тулга (ҮБТДС) 2. Э.Бямбадорж (Баянхонгор) 3. А.Дөлгөөн, Т.Тэргэл (хоёул Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 
74 кг: 1. Б.Бат-Эрдэнэ (Орхон, Ирээдүйн одод) 2. Г.Мөнхбаяр (Мэргэд хангай) 3. Ч.Гэндэн-Яримпил (Төв), И.Баатарчулуун (Аварга) 
79 кг: 1. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Билгүүн (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 3. Г.Баянбилэг (Төв), Б.Батзориг (Мэргэд хангай)
86 кг: 1. Э.Батмагнай (Баянхонгор) 2. Б.Орхонбаяр (Мэргэд хангай) 3. Д.Оргилох (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), Ц.Шижирболд (Мандал-Оюут) 
92 кг: 1. Ч.Алтангэрэл (Хилчин) 2. Мягмардэмбэрэл (Аварга) 3. Э.Эрхэмжаргал (Төв), Б.Бямбадорж (Мэргэд хангай) 
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. А.Нармандах (Алдар) 3. О.Бат-Эрдэнэ (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), Д.Мягмаржав (Мэргэд хангай) 
125 кг: 1. М.Лхагвагэрэл 2. Э.Бат-Эрдэнэ (хоёул Аварга) 3. А.Баянмөнх (Орхон, Ирээдүйн одод), Н.Нандин-Эрдэнэ (Мэргэд хангай)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Н.Анударь (Аврагч) 2. Д.Отгонжаргал (Женко) 3. Н.Азжаргал (Алдар), Ч.Отгонтуяа (Дорноговь) 
53 кг: 1. Б.Энхцэцэг (Аврагч) 2. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор) 3. Т.Ариунзаяа (Хангарьд), О.Ванчигмаа (Женко) 
55 кг: 1. Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод) 2. Д.Наранжаргал (Архангай) 3. Б.Эрдэнэсувд (Женко), А.Жавзандулам (Мэргэд хангай) 
57 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Энхтүвшин (Аврагч) 3. Б.Баярмаа (Женко)
59 кг: 1. Ө.Пүрэвсүрэн (Женко) 2. Т.Оюун-Эрдэнэ (ТСБТСДуС) 3. Б.Дэлгэрмаа (Алдар), Б.Оюунгэрэл (Завхан)
62 кг: 1. Н.Энхтуяа (Өмнөговь) 2. Б.Алтантүлхүүр (Хангай хайрхан) 3. О.Дашзэвэг (Ховд)
65 кг: 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. П.Баянжаргал (Архангай) 3. Э.Дэлгэрмаа (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), Г.Мягмарзул (Сонгинохайрхан) 
68 кг: 1. Э.Даваанасан (Алдар) 2. Г.Пүрэвцэцэг (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”) 3. Г.Мянганбаяр (Говийн бөх) 
72 кг: 1. Б.Намуунзаяа (Налайх) 2. П.Сүрэн (Алдар) 3. Т.Наранчимэг (Дархан-Уул, “Хасу-Мегастарс”), Ц.Хулан (Мэргэд хангай)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment