8o
Улаанбаатар хот
mobile menu

Төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа

2018-04-09 18:20:00

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачлагаар төгсөх ангийн сурагчдаас ЭЕШ-ын сорилын шалгалт авлаа. Энэхүү шалгалт нь ЭЕШ-д бэлтгэж байгаа сурагчдад цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах ач холбогдолтой юм.

Тус дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөж байна. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгөх юм байна. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгуулжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment