8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгслөө

2018-04-10 08:00:56

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 77 насандаа өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд мэндэлжээ. 

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин юм.

Тухайлбал тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирчээ. Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Тэрээр үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн билээ. 

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
УМ МА НИ БАД МИ ХУМ
2018/04/10 66.181.182.180
Энхээ
Бурхны орондоо амар амгалан орших болтугай Монголын ард түмэн таныг үүрд дурсах болно Ум мааний бадмэ хум
2018/04/10 103.50.207.152
монгол
Сайхан аварга маань бурхны оронлуу явлаа даа, монголын ард түмэн Таныг үүрд дурсах болно. УМ МААНИЙ БАДМЭ ХУМ
2018/04/10 202.9.40.42
zochin
um many bad mi hum
2018/04/10 202.179.8.210
зочин
Ум мани бодмэ хум
2018/04/10 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment