8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Сувдсүрэн: Газар үнэгүй өмчлөх хуулийн хугацаа дууслаа гэж иргэд сандрах хэрэггүй

2018-04-10 08:28:00

Газар өмчлөлийн тухай хуульд "Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ" гэж заасан байдаг. Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа. 

- 1 м2 газрыг 13200 төгрөгөөр тооцож худалдаж авна-

-Газар өмчлөлийн тухай хуульд заасан иргэн газар үнэгүй өмчлөх хугацаа ирэх сарын 1-нээс дуусгавар болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Газар өмчлөлийн тухай хууль 2003 онд батлагдсан. Үүнээс хойш гурван удаа сунгагдсан. Энэ хугацаа нь ирэх сарын 1-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо дөрөв дэх удаагаа сунгагдах гээд хүлээгдэж байна. Манай байгууллага болон бусад газраас үүнтэй холбоотойгоор газрыг иргэдэд худалдана гэсэн тайлбар мэдээллийг өгөөгүй.

Харин иргэн та 700м2 хүртэл газраа үнэгүй өмчлөөд авчихсан тохиолдолд хашаа нь 750 орчим м2 байвал илүү талбайгаа худалдаж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөрүү 50 м2  газраа худалдаж авна. 1 м2 газрыг 13200 төгрөгөөр тооцож худалдаж авна.

 Газар өмчлөх гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

-Газрын тухай хууль батлагдсанаас хойш ийнхүү 4 дэх удаагаа сунгагдах гээд хүлээгдэж байна гэж та сая хэллээ. Хэдэн жилийн хугацаагаар хууль сунгагдах вэ?

-Газар үнэгүй өмчлөх хуулийн хугацааг сунгах уу, хугацаагүй болгох эсэхийг УИХ шийднэ-

-Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн агентлагт энэ хуулийн хугацааг сунгуулах, хэрэгцээ, шаардлага байна гэсэн хүсэлтийг хүргүүлээд байгаа. Агентлагаас хуулийн хугацааг хугацаагүй сунгуулъя гэсэн үзэл баримтлал бариад яаманд санал хүргэгдсэн. Яам 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн газрын албанаас очсон санал нэгтгэдэж Хаврын чуулганд орж хэлэлцэгдэх гээд хүлээж байна. Тэгэхээр газар үнэгүй өмчлөх хуулийн хугацааг сунгах уу, хугацаагүй болгох талаар хэлэлцэж УИХ-аас шийдвэр гаргана.  Өмнө нь гурван удаа сунгагдахдаа таван жилийн хугацаатайгаар сунгагдаж ирсэн.

-Нийслэлд өмчлөгдөх ёстой газрын хэдэн хувь нь өмчлөгдөөд байна вэ?

-Нийслэлд өмчлөгдөх боломжтой газрын 82 хувь нь өмчлөгдсөн. Үлдсэн хувьд нь өмчлөгдөөгүй үлдсэн. Тэгэхээр бидэнд энэ хуулийн хугацааг сунгуулах хэрэгцээ, шаардлага байна.

-Газар өмчлөлийн хугацаа дуусах гэж байгаатай холбоотойгоор дүүргийн газрын алба амралтын өдрөөр ажиллаж эхэлсэн. Хэдий хүртэл ажиллах вэ?

-Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн газрын албаны ачаалал эрс нэмэгдсэн. Мөн урин дулаан цаг болж иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгддэг зэргийг харгалзан үзээд дүүргүүдийн Газрын алба энэ сарыг дуустал бямба гаригийн 9.30-16.30 цаг хүртэл ажиллахаар боллоод байна. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой ямар нэгэн асуудал, хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.

Газар өмчлөлийн хугацаа дуусах гэж байгаатай холбоотойгоор зарим иргэд буруу ташаалал мэдээллийг олон нийтэд өгч дүүргүүдийн газрын албан оочер дараалал үүсгэж байна. Тиймээс иргэд мэдээллийг үнэн зөв баттай эх сурвалжаас авахыг иргэдэд анхааруулмаар байна.  

-Зуслангийн газар өмчлөл эхэлчихсэн байгаа. Ажил хэр явагдаж байна вэ? 

-Одоогоор зуслангийн газар өмчлөлийн ажил хэвийн үргэлжилж байна. 2016 онд эхэлсэн. Иргэд харьяа дүүргийнхээ газрын албан очоод бүртгүүлж газраа өмчилж авах боломжтой. Харин тухайн иргэний газар нь ойн болон усны сангийн нөөц, хамгаалалтын бүсэд ороогүй байх ёстой. Та зуслангийн газраа өмчлөхдөө дүүргийнхээ Газрын албанд өргөдлөө өгнө. 

-Газар өмчлөхтэй холбоотой асуудлаар иргэдэд хандаж зөвлөмж мэдээлэл өгнө үү?

-Газар үнэгүй өмчлөх хуулийн хугацаа дуусах гэж байна гэж иргэд сандрах хэрэггүй. Зарим хүмүүс хурдан шуурхай газрын бичиг баримт гаргаж өгнө гээд иргэдийн бичиг баримтыг авч залилах хэрэг гарч байна. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой хандаж, газрын бичиг баримтаа хүнд өгөхгүй байхыг зөвлөмөөр байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
shiljilt hodolgoon zogstsan hotd chgvi hodoochgvi ulsiinhaa niisleld ajil hodolmor erhelj bga irgedee ne bodj vzeechee hetsvv bna shde
2018/04/24 66.181.161.12
Zochin
hodoo ajilgvi malgvi amidral zogschih ged hot baraadaj ajil hiigeed ochinoon jil bolson zaluu ger bvld ymar arga hemjee awah gj bna
2018/04/24 66.181.161.12
Зочин
Огт газаргүй хүн яана аа
2018/04/13 66.181.169.162
Zochin
Yadarsan irged gazar umchluh gej zvvdleed ch hereggvi. Hugtsaagvi sungah heregtei shvvdee henii gazar nutgiig henees haramlaad baidag bainaa sungah bailgvidee daanch
2018/04/12 64.119.20.17
oyun
0,7- д хүрээгүй бол яаах вэ илүү бол мөнгө төлөх юм бн дутуу байвал ямар арга бх вэ
2018/04/10 66.181.161.87
иргэн
хужаа нар болон,томчуул л газар аваад байх юм
2018/04/10 124.158.109.78
зочин
Хүн төрлөхтөн зогсолтгүй төрж өсөж бойжиж бгааг мэдэж мэдэрч бгаа бол газар шинээр эзэмших өмчилж авах хугацааг хугацаатай болгож болохгүй шүү дээ.хугацаагүй байх ёстой зүйл мөн үү.
2018/04/10 59.153.112.97
Oyunaa
Songino hairhan duuregt uchirgui sugalaand songogdood gazar ogloo gee dl baahan kadastriin zurgiin mongo ene ter avch avchaad gerchilgeeg ni olgohgui tegeed l al ga bolchihdog yum bna lee. Shal hudlaa
2018/04/10 122.201.23.226
иргэн
Хугацаагүй болгох хэрэгтэй. Хугацаатай гэдэг нь ирээдүйд төрсөн Монгол хүүхэдэд олгохгүй гэсэн үг юм уу Солиотой юм Эрх биш УИХ ийм хугацаагүй болгох байгаа
2018/04/10 202.70.34.148
ҮНЭН
ХУЖАА ЭЗЭНТЭЙ ГАЗАР ИХ БОЛООД БНА ГЭТЭЛ МОНГОЛ НЬ АВЧ ЧаДАХГҮЙ Юм ЭНЭ ГАЗРЫН НАЙМААЧДЫН АВИЛГАЛ авдагтай холбоотой ТИЙМ ҮҮ
2018/04/10 202.179.24.91
  • Recent
  • Most Read
  • Most Comment