8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮСАХ-ийнхэн хотын захиргаанаас нэг тэрбум төгрөг нэхэмжилж даварчээ

2018-04-10 08:49:00

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн хотын захиргаанаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Замын цагдаагийн газрын дэргэд баригдах гүүрэн гарцыг барихад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэдлийн 3619 ам дөрвөлжин метр газрыг дайран өнгөрөхөөр байгаа аж. Тиймээс ҮСАХ-ээс нэг тэрбумын өртөг бүхий үйлчилгээ болон бодит хөрөнгийг хотын захиргаанаас нэхэмжилсэн байна.

Тус байгууллага нь нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг нэг жилийн төсөв буюу 698 сая төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсчээ. Дээрээс нь нэмж ҮСАХ-ийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын ТУЗ-д олгох мөн гүүрэн гарц дайран өнгөрөх хашааны газрын нөхөн олговорт 322 сая төгрөгийг өг гэжээ. Гүүрэн гарцын 16 дам нуруу Шангри-Ла зочид буудлын уулзвараас Замын цагдаагийн албаны уулзвар хүртэлх ҮСАХ-ийн хашааны газраар дайран өнгөх юм.  

Хэрвээ гүүрэн гарц баригдвал нийслэл хотын замын түгжрэл тодорхой хувиар буурч энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажил болох юм. Гүүрэн гарцыг нэг жил зургаан сарын хугацаанд барихаар төлөвлөж буй бөгөөд нийт 42.3 сая ам долларыг зарцуулах юм. Уг санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж байгаа юм. Мөн энэ төслийн хөрөнгө оруулалттай хамт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэх юм. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг  Нийслэлийн Автозамын газраас мэдэгдсэн юм. Уг ажлыг хийхтэй холбоотойгоор зуны саруудад иргэдийг долоо хоногийн хоёр өдөр машин унуулахгүй байлгах арга хэмжээг авна гэж буй. Хотод өнгө, үзэмж нэмэхүйц сайхан замтай болж түгжрэл багасч байвал нийслэлчүүд машинаа хоёр өдөр унахгүй байж чадна гэх сэтгэгдлийг хэлж буй.

Нэг үгээр хэлбэл, иргэд уг ажлыг дэмжиж байгаа юм. Нийслэлээс ч гүүрэн гарц барих хугацаанд долоон түр зам нээхээр төлөвлөж байгаа юм.

НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар ҮСАХ-ийн албан бусаар нэхэмжилсэн хэд, хэдэн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Ер нь ҮСАХ-ийнхэн яагаад нийслэлээс мөнгө нэхэмжлэх ёстой гэж. Иргэд олон нийт бултаараа уг ажлыг дэмжиж байхад улсынхаа бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллахын оронд мөнгө нэхдэг нь тэднийг үргэлж “шантаажлагчид” байж ирснийг харуулж байна.

Тэгээд ч Нийслэлийн засаг даргын тамгын газар нь ҮСАХ-ийн 24 хувийг эзэмшдэг. Тиймээс нийслэлийн оролцоотой аж, ахуй нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн газраа үнэгүй өгөх боломж байгаа. Гэтэл тэд газраа ашиглуулсаныхаа оронд өчнөөн мөнгө нэхэж даврав. Ямартай ч нийслэлийнхэн ҮСАХ-ийнхэнтэй ширээний ард дахин сууж хэлэлцээ хийх шаардлагатай боллоо.

ҮСАХ-ийнхэн өөрсдийн газраа хувийн хэвшилд хууль бусаар хулгайгаар зарж их хэмжээний ашиг олсон гэж нэг хэсэг шуугисан. Гэтэл энэ удаа гүүрэн замын 16 ширхэг багана барихтай холбогдуулан ажил гацааж, гэрээ байгуулах нэрийн дор асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж даварч байна.

Тэд тэрбум төгрөгөө нэхсээр байх нь уу эсвэл шийдвэрээ өөрчлөх үү гэдэг нь удахгүй болох уулзалтаас тодорхой болох аж.

Хүүхдийн паркийн газрыг баячууд хувааж аваад дуусгахаа шахсан. Үндэсний соёл ам­ралтын хүрээлэнд “Мон-Уран” компани 1.1 га, “Шангрила” зочид буу­дал гурван га, Сөүл ресторан 0.9 га, “Бодь” групь 20 га газарт нь бизнес төв, зо­чид буудал барьсан.

Хүүхдийн паркийн газрыг ҮСАХ-ийнхэн зарчихаад одоо гүүрэн зарц тавих ажлыг гацааж, “шантааж” хийж буй нь хэр зохистой вэ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MAN gej neg hachin yum baih yum aa
Ene odoo galzuu yum uu haashaa yum. Iim yum hezee ch eruul uhaanaas garahgui.IIm baij bolshgui yum baihad ed nar nuden balai chihen dulee suugaad baih yum aa.
2018/04/10 109.134.46.252
zochin
Ийм жишиг аль хэдийн тогтсон. Дулааны шугамын засвар хийхтэй зэрэгцээд энэ тэр компани, оршин суугчид, СӨХ гм нь амандаа орсон мөнгөний тоо, элдэв шаардлага хэлж тас гэдийчихдэг болоод удаж бн
2018/04/10 203.91.119.102
Nam bus irgen
Tur tumur nuuree haruulah tsag negent boljee.
2018/04/10 202.70.43.74
Лянь Фу Цай
Гүүрэн гарцны хажууд тоос шороо босож ойролцоох иргэдийн эрүүл мэнд муудах болно,Иймд ойролцоох байрны айлуудад тус бүр 500 сая төгрөг олго..
2018/04/10 180.149.78.99
zochin
hamag yum aa bodlogogui huvichlaad ergeed erh medlee hyazgaarluulj suuna gedeg ene turiin emgenel davar geed umchiig n huraa
2018/04/10 202.21.124.21
р
гүүрэн гарц бартгдахаар хажуугийн орон сууцны үнэ унана. тэдэнд нөхөн олговор өг
2018/04/10 202.131.238.98
M.enhbolf
HAGAD HOGOD YVUL GAHAINUDIG
2018/04/10 103.26.194.169
zochin
Fur Timur nuuree haruul iim Yuman deer... Bitgii dabruul...
2018/04/10 27.123.212.143