8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг гүйцэтгэнэ

2016-02-01 17:43:00

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлыг зохион байгуулах тухай” А/69 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, гадна тохижилтын ажлын жагсаалтыг баталлаа. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт даалгав.   
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
watch streaming movies online free
You can certainly see your expertise within the paintings you write. The sector hopes for even more passionate writers such as you who aren't afraid to say how they believe. Always go after your heart. free online tv streaming http://free_online_tv_strea
2016/02/14 103.17.108.42
espn live football streaming online free
you are in reality a excellent webmaster. The web site loading speed is incredible. It kind of feels that you're doing any unique trick. Furthermore, The contents are masterwork. you have done a magnificent task in this topic! <a href= http://online_tv_e
2016/02/11 103.17.108.42