8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдүүлэг өгөхөөр эх орондоо иржээ

2018-04-10 10:46:00

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас яаралтай дуудсан. Түүнийг дуудаж Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт авах талаар АТГ-аас мэдэгдсэн. Хэрвээ дуудсан цагт ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна, албадан ирүүлнэ гэж мэдэгдээд байсан. АТГ-ын мэдэгдэлийн дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Лондонгоос захидал бичсэн. Тэрбээр захидалдаа “Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн захидалыг өнгөрсөн долоо хоногт бичсэн. Харин тэрбээр Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт өгөхөр өчигдөр орой 23 цагийн үед ирсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэг
Ч.САЙХАН_БАЛАГИЙГ ШУУД ШОРОНД ХИЙЖ ХАМАГ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГ ШҮҮ...
2018/04/10 66.181.182.180