8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн настай хүү алга болжээ

2018-04-10 13:33:32

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Данзангийн цагаан буйр”  гэдэг газар дөрвөн настай хүүхэд алга болжээ. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын албаныхан хүүхдийг эрэн хайж эхлээд байна.

Алга болсон хүүхэд тус сумын харъяат малчин Ц-гийн хүү бөгөөд аав ээжийнх нь хэлж буйгаар өчигдөр орой 18:00 цагийн үед  гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй алга болсон гэжээ. Тэд хүүгээ олдчих  байх гэж шөнөжингөө өөрсдөө хайсан ч олдоогүй тул өчигдөр шөнө үүрээр 04 цагийн үед онцгой байдлынхнаас тусламж гуйсан нь энэ аж.

Яг одоо хүүхдийг эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 27 хүн оролцож байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл