УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга гишүүнтэй холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны хурлын тайланг сонслоо.
Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн мухардлыг арилгахаар ажиллаж байгаа тул тэр болтол Д.Гантулгын өргөдлийг хэлэлцэх боломжгүй гэдэгт санал нэгдсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Олон Улсын парламентын холбооноос Монгол Улсын ирээдүй бүрхэг болж байна. Хууль эрх зүйт төр энд байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болж байна гэж дүгнэсэн. Тиймээс та бид эх орондоо хүний ёсоор амьдрах юм уу, үгүй юм уу. Монгол хүн, Монгол Улсын ирэн гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олон улсын төвшинд нээлттэй асуулт болоод тавигдчихлаа. Үүнд Хууль зүйн байнгын хороо хариулт өгөхгүй бол бид ажлаа хийгээгүй, улс орноо хохироосон маш том буруутнууд болж хувирах болно шүү" гэлээ.
Т.Энхэлээ