8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Нөлөө бүхий улстөрчид мөнгө угаагаад байна

2018-04-10 15:01:00

УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар 20 мянган доллароос дээш гүйлгээгнд Монгол банк хяналт тавьж байгаа. Хэдийгээр энэ хууль хэрэгжиж байгаа ч дотооддоо бизнесийнхэнд арай хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг байх нь зөв. Террористуудаас ирж эсвэл явж буй гүйлгээг л маш сайн хянах хэрэгтэй. Тагнуулын байгууллага дээр ч идэвхтэй террорист хийдэг бүлгүүд болоод гишүүдийн нэрс байгаа. Тэр хүмүүст хяналтаа сайн тавиад явах боломжтой. Харин дотооддоо үйлчилгээг хүнд суртал багатай байлгах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Монгол банк 20 мянган доллароос дээш гүйлгээнд хяналт тавьж чадаж байгаа гэдэгт би эргэлзэж байгаа. Учир нь "Жаст"-ын 109 сая доллар хаашаа орсон гэдгийг мэдэж байх учиртай. Тиймээс энэ мэтээс харж байхад та бүхний хяналт зөв байж чадаж байна уу.

Ж.Батзандан: Манай төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллага тагнуулынхан зарим нэг нөлөө бүхий улс төрчид мөнгө угаагаад байна гэдгийг би удаа дараа хэлсэн. Тиймээс ч өнөөдөр шүүхийн 2-3 маргаантай хэрэгт татагдаад явж байна. Монгол банкнаас зээл хэлбэрээр мөнгө гаргаж байгаа чинь мөнгө угаалтын хэлбэрт орно. Учир нь үндэсний банк зээл олгодоггүй юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн тухайд 50 гаруй сая доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Мөн М.Энхболдын 60 тэрбумын асуудал ч мөнгө угаалтын нэг хэлбэр. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль томчуудын тоглоом болох нь. Бид батлаад гаргасан ч хэрэгжихгүй. Учир нь хууль хяналтын байгууллага нь үүнийг хэрэгжүүлэх сонирхолгүй байна. Хууль хяналтын байгууллагууд дээр нэмэгдээд улс төрчид нь ороод мөнгө угаадаг байдлыг хэзээ таслан зогсоох юм бэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene neg um um bolgond duugarch tomchuudtai orootsdoj ner avah gej Utgrdeg ih muuhai huiten har energytei hun shuu
2018/04/11 27.123.212.134