8o
Улаанбаатар хот
mobile menu

Немц овчарк дахин гэмт хэрэг илрүүллээ

2018-04-10 16:01:09

Малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан “Уран” дуудлагатай немц овчарк өчигдөр /2018.04.09/ хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ.  

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойн хамт Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх үед тус дүүргийн 27 дугаар хороонд байрлах нэгэн эмнэлэгт гар утасны хулгайн хэрэг гарсныг илрүүлсэн байна. 

Иргэн У-ын “Samsung-S-6” гар утсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух хаягтай 25 настай, эмэгтэй Х хулгайлсан хэргийг харьяалах цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. 

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
huurhun shd,sain bn
2018/04/10 182.160.33.50