Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт авах талаар АТГ-аас дуудсан. Хэрвээ дуудсан цагт ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна, албадан ирүүлнэ гэж хэмээн мэдэгдсэн билээ. Энэ дагуу Ч.Сайханбилэг Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт өгөхөөр өчигдөр орой эх орондоо 23 цагийн үед ирсэн талаар мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг монголд ирсэн даруйдаа буюу өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг прокурорын зөвшөөрлөөр түр саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.
Нэмэлт мэдээлэл дуулгахад Авлигатай тэмцэх газраас Дубайн гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эдийн засагч Б.Бямбасайхан нарыг мөн 1 сарын хугацаатай цагдан хориод байгаа билээ.