8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭЕШ-ын босго оноог нэмэгдүүлжээ

2018-04-10 17:30:00

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог тогтоожээ.

Ингэхдээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын босго оноо 400 байсныг 480 болгож нэмэгдүүлсэн байна. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд элсэх босго оноог хэвээр үлдээж 400 оноогоор тогтоожээ.

Их дээд сургуульд элсэх босго оноог нэмэгдүүлснээр дээд боловсролын чанарыг сайжруулах ач холбогдолтой гэж салбар яамнаас үзжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Оюутан
Үнэхээр зөв шийдвэр гаргажээ
2018/04/11 27.123.215.222
Багш
Маш зөв бодлого
2018/04/11 27.123.215.222