Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өчигдөр АТГ-аас саатуулсан талаар мэдээллийг манай сайт мэдээлсэн билээ. Баривчлагдах хүний тоо үүгээр ч дуусахгүй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар С.Баярыг өчигдөр оройн 20.50 цагт ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Тодруулбал, С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт дөрөвдүгээр сарын 3-нд буюу долоо хоногийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилаад байгаа билээ.