8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын ээлжит баривчилгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нараар үргэлжиллээ

2018-04-11 08:56:00

АТГ-аас өчигдөр орой 20:50 минутын үед Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг баривчиллаа. Тэднийг прокурорын зөвшөөрлөөр түр саатуулсан талаар байна.  Өнгөрсөн долоо хоногт  дөрөвдүгээр сарын 3-нд буюу долоо хоногийн өмнө  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилаад байгаа билээ.  С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг  Дубайн гэрээтэй холбогдуулан шалгахаар болжээ. 


Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн сарын 12-ны өдөр Засгийн Газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулах явцад тодорхой албан тушаалтанууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үндэслээр АТГ-аас дуудаж байцаалт авсан билээ. Мөн үүнээс  гадна оффшор данс, "Жаст"-ын Ш.Батхүү болон Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар  байцаалт мэдүүлэг авсан байдаг. С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад ажлаа өгөөд эх орондоо ирсэн. Түүнийг энэ удаад эх орондоо ирэхэд нь тийм ч таатай уур амьсгалтай хүлээж авсангүй. АТГ-ын ээлжит баривчилгаа үргэлжилж,  Засгийн газрыг тэргүүлж байсан хоёр эрхэмийг нэг өдөр, нэг цагт баривчиллаа. Одоогоос 8 жилийн өмнө буюу 2009 оны аравдугаар сарын 10-ны өдөр Оюутолгойн гэрээ гарын үсэг зурах мөчид Ерөнхий сайд С.Баяр “Энэ өлзий төгөлдөр, билигт сайн өдөр нийт Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн алт-зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч сая тохиолоо.
Монгол Улсын Их Хурлаас бидэнд итгэн даалгасан үүргийн дагуу манай хамтарсан Засгийн газар Оюу толгойн бүтээн байгуулалтыг ажил хэрэг болгон эхлүүлж байна. Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж буй Оюу толгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хариуцлага, хувь заяа бидэнд ногдсонд бахархаж байна. Хөрөнгө бэл, хангалуун амьдрал өөрєє аяндаа бүрдэхгүй. Ажил хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд л амьдрал цогцолдог. Ийм л жамтай эрээн хорвоо. Ажил хийсэн хүн ам тосдоно гэж бидний монголчууд ярьдаг. Иймээс бид өнөөдөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгон, улс орныхоо эдийн засаг, улмаар айл өрх бүрийн аж амьдралд илүү ахиц дэвшил гаргахын төлөө шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай болж байна” хэмээн хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй “Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Энэ гэрээг байгуулсанаараа бахархаж явдаг” хэмээн хэлж байв. Гэтэл хэдэн жилийн дараа байдал эсрэгээрээ эргэж, дээлээ нөмрөх юм биш биз.


 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт өгөхөөр эх орондоо ирсэн даруйд нь прокурорын зөвшөөрлөөр түр саатууллаа. Ч.Сайханбилэг 2015 онд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гацаанаас гаргахаар Рио Тинто компанийнхантай Дубай хотноо уулзаж байсныг уншигч та бүхэн тод санаж байгаа биз ээ. Тус уулзалтаар хоёр тал далд уурхайн ажлыг эхлүүлэх саналд нэгдэж хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэхдээ тус гэрээг байгуулахдаа Монгол улсыг хохироосон гэж улс төрийн хүрээнийхэн одоог хүртэл ярьдаг. Ямартай ч түүнийг шалгах үндэслэл байгаа учраас АТГ алс холоос түүнийг яаралтай эх орондоо ирэхийг даалгасан. Хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон хүний анхаарлыг татаж байна.


Харин УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт мөн л дуулиант хэрэгтэй нэр холбогдоод байгаа. Тодруулбал, түүнийг Швейцар, дахь оффшор дансаараа 10.6 сая долларыг оруулж, гаргасан. Энэ нь мөнгө угаалттай холбоотой хөрөнгө байх магадлалтай гэдгийг тодруулахаар Швейцарийн прокурорын газар, Монголын АТГ хамтран ажиллаж байгаа гэх мэдээллийг олон улсын Ройтерс агентлаг мэдээлэл гаргасан. Тус мэдээлэл гарсан дурайд гадаад сурч байсан сургуулиа орхиод хэргийг нэг тийш болгохоор ирсэн Сангийн сайд асан С.Баярцогт саатуулагдаад 10 хонож байна. Тэрбээр нэр холбогдсон асуудлынхаа талаар хэлэхдээ  “Яригдаж байгаа зүйлүүд маань Монголын хамгийн том төсөл болох Оюутолгойтой холбогдсон учраас тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Маш олон хүнд эргэлзээ, хардлага бий. Тэгэхээр энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагаас уг асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Миний хувьд АНУ-д суралцаж байна. Гэхдээ энэ асуудлынхаа үнэн, мөнийг олтол хичээлээ түр завсарлаад Монголдоо байхаар болсон.Оюутолгой 70-100 жилийн настай төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг ямар нэг байдлаар авлига хээл хахууль авсан байгаа. Монголд ашиггүй болсон гэрээ, шалгах хэрэгтэй гэсэн зүйлийг холбож, олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулагдаад, төсөл хэрэгжээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэх хугацаанд дээрх яриа яригдсаар л байна. Нэг зүйлд би баяртай байгаа. Монголын Авлигатай тэмцэх газар, Швейцарын ерөнхий прокурорын газартай хамтраад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Үүнийг би үнэн мөнийг нэг талд нь гаргаад шийдэх боломж гэж харж байна” хэмээн хэлсэн.


"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг мөн л саатуулаад 10 хонож байна.Улс төрийн хүрээнийхэн дундаа Б.Бямбасайхан бол Монголын өндөр боловсролтой, чадвартай залуусын нэгд зүй ёсоор тооцогддог. Түүнийг буруутгаж буй гол үндэслэл нь  Дубайн гэрээг монголчуудад ашиггүй хийсэн гэх. Тодруулбал,  2015 онд Монголын Засгийн газар, “Рио Тинто” групптэй "Оюутолгой-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталсан гэрээнд Монголын талаас “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь түүнийг АТГ-т шалгагдаж, цаашлаад хоригдох шалтгаан болсон.


Энэ сарын 10-ны өдөр баривчилгаа явуулах үед Дубайн гэрээтэй холбогдолгүй гэх Б.Ариунсанг баривчилсан. Учир нь түүний нэрийг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд дурдагдаж байсныг монголчууд мэдэхгүй. Гэтэл Дубайн гэрээтэй холбогдуулан баривчилсан талаар АТГ-аас мэдэгдсэн. Дубайн гэрээ байгуулах үед тэрбээр Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд дараа нь буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг багаа бүрдүүлэх үедээ 2014 оны арваннэгдүгээр сарын 27-нд Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын даргаас чөлөөлөөд Татварын ерөнхий газрын дарга болгосон байдаг. Татварын ерөнхий газрын даргаар томилогдсонынхоо дараа Оюутолгойг татвараас бултуулсан уу. Харин Н.Амарбатыг Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсных нь хувьд Жастын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгахаар баривчилаад байгаа юм. Энэ мэт баривчилгаа үргэлжилж байна. Цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулна биз ээ.

Харин одоо эдгээр баривчилгааны талаар цахим орчныхон юу гэж “жив жив” хийж байгаа талаар “Хэн юу хэлэв” булангаа хүргэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
энэ хулгайч нарын идэж уусан хөрөнгийг нь хураагаач ээ хурууж улсын орлого болгооч ээ
2018/04/11 139.5.217.100
зочин
Сайханбилэгийн авгайн унэт эдлэлийн дэлгуур хуухдийнх унэтэй харш зэргийг хурааж улсын орлого болгох хэрэгтэй улсаа зарж хахуулийн монгоор авсан юм шуу.
2018/04/11 109.252.87.25
зочин
Баярцогт Сайханбилэг Баяр нар нийлж улс ороноохудалдсан хулгайч нарыг омнод солонгосын еронхийлогч шиг шийтгэх хэрэгтэй. худалаа шоронд оруулсан дурэсгэх юм бол хэрэг байхгуй. .
2018/04/11 109.252.87.25
бид баярлах болоогүй
Хуулийн байгууллагууд төр дээр суусан одоо үед шударга ёс ярих хэрэг алга. М. Энхболд, элбэгдорж нар хуулийн байгууллагуудыг атгаж байна. ЭХЛЭЭД хуулийн байгууллагуудаа шударга хүмүүсийн гарт атгуулах
2018/04/11 66.181.185.144
Зөв зөв
ГОЁ ЗӨВ ЗӨВ АРД ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙНА ЗӨВ БИДНИЙГ ЯДУУ БАЙЛГАЖ ӨӨРСДӨӨ ОЛОН ТАНСАГ ХАУС ОФФШОР ЗУУН ДАНСТАЙ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНУУД ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ЗӨВ
2018/04/11 103.26.194.37
Зочин
100хувь ял эдлэх хулгаачид одоо элбэгдоржоо баривчлах ёстой зэвүүн шааж сурсан хятадийн шээс дутуу байна шүү анхаар ард иргэд тэнэг биш!
2018/04/11 103.26.194.37
Зол
МАШ ЗӨВ ЭНЭ НОХОД Л МОНГОЛ ТӨР ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ САМАРСАН ГАДНЫХАНТАЙ НИЙЛЖ МОНГОЛЫН БАЯЛАГААР ӨДӨР ШӨНГҮЙ ТОГЛОЖ АРД ТҮМНИЙГ ИХ ӨРӨНД ОРУУЛЖ ӨӨРСДӨӨ ХАГАРТАЛАА БАЯЖИСАН 7,8 ХАУС ОФФШОР НО ИХТЭЙ
2018/04/11 103.26.194.37
Xvnbish
Ex ornoo. Zaraad bayujigcad
2018/04/11 150.129.143.208
Az
Cullachixbaa xudlaa jvjig toglood
2018/04/11 150.129.143.208
Гао Минг Цай
Муу хулгайчуудын ясыг нь цайлгаад өг.
2018/04/11 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment