8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнг илрүүлж, зөрчлийн оноог тооцож эхэлсэн өдөр

2016-02-01 18:55:00

Идэр ес тажигнаж, хөрсөн дээр хасах 30, 40 хэм хүрч хүйтэрсэн өвлийн тэсгэм хүйтэн өдрүүд шувтрах тийшээ хандаж  "тавьсан будаа хөлдөхгүй” таван ес үргэлжилж байна. Хахир өвлийг өнтэй давж, хатуу цагийг мэнд гэтэлсний баяр хүн зоны сэтгэлийг амраагаад зогсохгүй хөвчин дэлхийг ч уясуулдаг монгол түмний уламжлалт баяр болох  Сар шинийн баяр тун удахгүй болох гэж байна. Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан цагаан идээний үзэсгэлэн худалдаанууд битүүний өдөр  хүртэл үргэлжилнэ гэнэ шүү. Мөн үүнээс гадна баяр болох гэж байгаатай холбогдуулан баярын бэлтгэлээ хийж яваа хөгшин настай хүмүүсийг дээрэмдэх хэрэг олон гарч байна. Тийм учраас иргэд та бүхэн маань болгоомжтой байхыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Ард иргэд маань Цагаан сарын баяртаа бэлдээд завгүй байхад улс төрийн хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Шийлэгдамба болон МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал хүчтэй яригдаж байна. Үйл явдлаар дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авч үзнэ үү.

Манай хэвлэлийн хуудаснаа

Г.Шийлэгдамбад авлига өгсөн Осорын Даваасүрэн гэж хэн бэ?

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх хэргээр саатуулагдаж байгаад оны өмнө батлан даалтад гарсан билээ. Тэрээр 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад бие нь муудаж Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт өөрийг нь торны цаана суулгах шахсан 500 сая төгрөгийн эзнийг илчилсэн захидлыг олон нийтэд хүргэсэн.

Тодруулбал, Г.Шийлэгдамбын ажлын өрөөний сэйфнээс илэрсэн 500 сая төгрөгийг өөрт нь хэн өгсөн, тэр мөнгийг хэн авах байсан зэргийг захидлаараа дамжуулан илчилсэн юм. Уг захианд “Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэх өргөдлийг өөрийн хүсэл эрмэлзлээр бичээгүйгээс гадна өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан” тухай дурдсан байсан юм.  Уг захидал дээр дурьдагдсан Осорын Даваасүрэн гэж хэн бэ. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл энд дарж уншин уу.

Шүүхээр буруутай нь тогтоогдсон Р.Бурмаа сайдыг УИХ-аас эргүүлэн татах уу

Сүүлийн жилүүдэд төрийн түшээд баяр ёслолын өмнөх өдөр нууцаар шахуу ямар нэг хууль баталдаг болоод байгаа. Нууцлагдмал баталсан хууль  дараа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгвэл үүнийг нэг жишээ нь  өнгөрсөн оны долдугаар сарын 9-нд  УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдаж, Халх голыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгохоор тогтсон.

Тэгвэл уг шийдвэрийг  тус нутгийн иргэд хүчтэй эсэргүүцсэн.  Уг асуудалтай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа 2015 оны 11 дүгээр сарын 20-ны  “Төрсөн нутгаа зарсан гэх худал мэдээллийг олон нийтэд түгээж байна” хэмээн Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан. Өмгөөлөгч Д.Батбаяр мөн “Р.Бурмаа сайд ч гэсэн миний нэр төр, алдар хүнд гутаан доромжилсон” хэмээн хоёр биенийгээ доромжилсон гэдэг үндэслэлээр буруутгаж, шүүхдэлцсэн юм. Улмаар шүүхээс хоёр биенээсээ уучлал гуй гэсэн шийдвэр гаргасан байна.

Монгол улсын түүхэнд анх удаа төрийн түшээ хүн бүрэн эрх нь цуцлагдаагүй байхдаа хугацаандаа шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон юм.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншаарай.

 

Сар шинээс өмнө хүүхдийн мөнгийг өгөх үү

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газар иргэддээ амласан амлалтаа биелүүлэх ёстой. МАН-ын бүлэг хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгохыг дэмжсэн. Хууль нь батлагдсан. Одоо Сар шинээс өмнө нэг, хоёрдугаар сарын Хүүхдийн мөнгийг Засгийн газар олгох хэрэгтэй. Мөн ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардсаар ирлээ. Энэ бүх ажлыг Засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй” гэв.

Мобиком 2.3 тэрбум төгрөгөөр торгуулжээ

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас мэдээлэл хийлээ. Нэгдүгээр сарын 31-нд ШӨХТГ-аас Мобиком компанийг 2.3 тэрбум төгрөгөөр торгохоор болжээ.  Учир нь 94-тэй дугаар авсан шинэ хэрэглэгчдэд үзүүлж буй урамшуулал нь бодит өртгөөс доогуур үнэтэй аж.  Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн.

Настай эмээг боож унаган дээрэмджээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралт ихэссэн байна. Өчигдөр л гэхэд настай эмэгтэйг боож унагаад, дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нуурын ... тоотод оршин суух 51 настай эмэгтэйг үл таних хоёр залуу боож унаган 200 мянган төгрөг бүхий гар цүнхийг дээрэмдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд суух 16 настай эрэгтэй Э гэгч бусадтай бүлэглэн үйлдснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Г.Шийлэгдамбын хэргийн зүйл ангийг авилга, албан тушаалын болгон өөрчилжээ

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбыг их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа дуусаагүй  үргэлжилж байгаа ч  зүйл ангийг өөрчлөн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, түүний хэргийг нөхцөл байдлаас нь хамаарч авилга, албан тушаалын хэрэг болгон зүйл ангийг өөрчилж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Дүнжингарав худалдааны төв түрээсийн үнээ нэмсэнийг шалгаж байна

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд ШӨХТГ-аас шалгалт хийсэн байна. Дүнжингарав худалдааны төв дээр лангуу түрээслэдэг иргэд нь тус төвийг анх ашиг орлого орж ирдэггүй байх үеээс нь өнөөдрийг хүртэл түрээсэлж ирсэн байтал ямар нэгэн үндэслэл, тайлбаргүйгээр түрээсийн үнээ нэмсэн үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх дээр хяналт, шалгалт оруулж өгнө үү гэсэн гомдлыг ШӨХТГ-т ирүүлжээ. 
Дээрх хяналт шалгалтын хүрээнд Дүнжингарав худалдааны төвөөс үйл ажиллагааны зардал, тайлан болон холбогдох бичиг баримтуудыг хүлээн авч шалгаж байгаа бөгөөд шалгалтын дүн гарсан үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан олон нийтэд мэдээлэх болно гэж ШӨХТГ-аас мэдээллээ.

Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ

Өнөөдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхэлнэ. Жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт бас бий.

Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчил нэрлэгдсэн байдаг. Эдгээрээс 17 зөрчилд нь оноо хасах систем үйлчлэх ба жолоочийн арван онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар оногдох юм. Харин та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журмыг зөрчихгүй бол ямар нэг торгуулийн харилцаанд орохгүй байх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ЗХАБТХ-ийг зөрчөөгүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог эргүүлэн өгөх бол хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчөөгүй тохиолдолд 10 оноог сэргээх урамшуулалтай

 

Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
Өнөөдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхэлнэ. Жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт бас бий.

Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчил нэрлэгдсэн байдаг. Эдгээрээс 17 зөрчилд нь оноо хасах систем үйлчлэх ба жолоочийн арван онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар оногдох юм. Харин та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журмыг зөрчихгүй бол ямар нэг торгуулийн харилцаанд орохгүй байх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ЗХАБТХ-ийг зөрчөөгүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог эргүүлэн өгөх бол хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчөөгүй тохиолдолд 10 оноог сэргээх урамшуулалтай.
  - See more at: http://www.wikimon.mn/content/66609.shtml#sthash.M8RCACzI.dpuf
Жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОРИГТ
МАН ШОУДАХАА ОДОО БОЛИМООР ЮМ ХЭДЭН ТЭНЭГ ЮМНУУД ГАРЧ ИРЭЭД НЭГ ИХ СҮРХИЙ АМЬТАН БОЛЧИХ ГЭЭД ТЭНЭГТЭЖ ӨГНӨ ДӨӨ.
2016/02/14 103.17.108.42
tv shows online free streaming
Someone essentially lend a hand to make seriously articles I would state. That is the very first time I frequented your website page and up to now? I amazed with the analysis you made to make this actual put up incredible. Great process! espn sports live
2016/02/14 103.17.108.42
free live tv streaming
Somebody essentially help to make seriously articles I would state. This is the first time I frequented your website page and thus far? I amazed with the research you made to make this particular post extraordinary. Excellent activity! <a href= http://li
2016/02/12 103.17.108.42
ХАА-н салбарын №1 дайсан бол сайд Бурмаа юм. Энэ хүнийг УИХ-аас эргүүлэн татах ёстой.
2016/02/01 103.17.108.42
зочин
Шийлэгдамба болье.үеийн үед урвагч нар ямар алдартай билээ.энхбаярын нус нулимсан дээр гарч ирчхээд .ичмээр юм.одоо чи улс төрийн үхдэл болсон
2016/02/01 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment