8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль, шүүхийг уландаа гишгэсэн хүний НЭР байтугай ГАР нь ч ЦЭВЭР байдаггүй юм

2018-04-11 10:00:00

Хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн итгэлийг авч сонгогдсон эрхэм төрийн түшээд өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ уландаа гишгэдэг цөвүүн цаг иржээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга болчихоод байна. Хээгүй, гүндүүгүй гэж монголчууд түүнийг өөхшүүлсээр  байгаад төрийн тэргүүнээрээ хүртэл сонгонгоо алдсан нь эрхэм аваргыг бүрэн эвдэж чадсан бололтой. Тэр үнэхээр эвдэрхий хүн болчихсон бололтой.

Будаач будаач гэхээр сахалаа будна гэгчээр аварга Монголын хууль шүүхийн байгууллагыг төрийн хуультай нь хамт 10 гаруй жил уландаа гишгэлж, бүх шатны хүчин төгөлдөр 7 шүүхийн тогтоолыг уландаа гишгэгч Р.Нямдоржтой нийлж төр түмнээ доромжилж суугаа нь юутай гаслантай, юутай өрөвдөлтэй. Спортод ч тэр, улс төрд ч хүрч болох бараг бүх оргилд нь хүрч байгаа хэрнээ энэ хүн юуны тулд ийнхүү нэг төрийн бус байгууллагын төлөө ингэж өргөсөн тангаргаа умартаж, улсын хуулиа уландаа гишгэж сууна вэ. Өнгөрсөн хугацаанд МҮБХ-той хамтраад хууль бус үйл ажиллагаа олныг хийсэн нь илрэх гээд ийнхүү хууль зөрчөөд ч хамаагүй өөрөө тийшээ явахаар шийдэв үү. Бөхчүүдийн дунд допингийн шинжилгээтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ таны нэр муургаар их л хэлэгддэг юм билээ. Эсвэл дараагийн сонгуульд шаансгүйгээ мэдээд шинэхэн хэрнээ, амттай үүрээ хайх болов уу. Ямартаа ч хайртай аварга маань, итгэж саналаа өгсөн төрийн түшээ маань хуулиа зөрчөөд эхэлчихлээ.

Хэдхэн хоногийн өмнө нь Р.Нямдорж тэргүүтэй нөхдөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж ямар нэгэн хурал зохион байгуулж, тогтоол шийдвэр гаргахгүй байхыг сануулсан. Сануулсаар байхад Р.Нямдоржийн хуурамч тамга, тэмдгийг ашиглаад өөрийгөө өргөмжлүүлээд ард түмэн, бөхчүүд, бөхөд хайртай сонирхогчдоо ч хуураад яваад байгаа нь ариун явдал мөн үү. Р.Нямдорж энэ явуургүй муйхар, муухай аргаа 10 гаруй жил ашиглалаа. Хууль бус хурал албаар зохион байгуулна. Үүнийгээ хүчингүй болгуулах хүртэл гурван шатны шүүхээр багадаа 8 жил явуулдаг муу зуршилтай нэгэн.

Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг мэдсээр байж санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй энэ хэрэгт орооцолдсон нь энэ хэргийг улам хүндрүүлж, бөхчүүд болон бөх сонирхогчдынхоо итгэлийг улам хөсөрдүүлж байна. Ер нь МАН-ынхан энэ хууль зөрчигчдөө хатуу хариуцлага тооцож, ёс зүйн хороогоороо уг асуудлыг хэлэлцэх ёстой. Хэрэв өргөсөн тангарагтай хууль тогтоогчид нь ийм байдлаар хуулиа зөрчөөд байвал хэн энэ улсад хууль биелүүлэх юм бэ. Тамга тэмдгийг нь хүчингүй болгосон шийдвэрийг нь үзээгүй бол одоо үз. Р.Нямдоржийн ялагдсан шүүхийн шийдвэрүүдийг ч гэсэн олж аваад нэг хараарай аваргаа.

Ядаж нэр төрөө бод, бөхөд хайртай түмнээ бод, нутаг усаа бод, өргөсөн тангаргаа бод, бөхчүүдээ бас бодоод энэ хууль бус бусармаг зүйлээс эртхэн нэрээ татаж ав. Хэрэв тэгж чадахгүй бол таны нөгөө цэвэр нэр тань гутаагдаж, цэвэр гар чинь бохиртож гүйцэх нь байна шүү.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шал завхарсан тэнэгүүд
Бат-Эрдэнэ аварга тийм л өөрөө цэвэр юм бол оролцохгүй л байх нь яасын. Хүний гар эхлээд бохирдож байж хэзээ хойно нэр нь сэвтдэг юм л даа. Логик дарааллаараа бол.
2018/04/11 151.159.104.198
зочин
ингэж талцаад хэрүүл хийгээд байвал ард түмний хандиваар боссон өргөөг хурааж авч циркийн сургуульд өг бөхчүүд өргөөтөй өргөөгүй ч байж болно
2018/04/11 202.9.43.82
56
Zahialga
2018/04/11 112.72.14.231
лхагва
бохийн холбоо бол бохчvvдийн л асуудал дундуур нь шуналтай юмнууд оролцоод байна л даа уул нь Нямдорж,Данзан хоер ажлаа огохгvй ээ энэ холбоог байгуулах оргоо бариулсан нь бидний хичээл зvтгэл гээд л
2018/04/11 202.179.27.227
Зочин
Бат-эрдэнэ увайгүй хүний мөс муутай новш явалдаж бсан хүүхэнээ найздаа шилжүүлж найзынхаа гэр бүлийг салгасан хогийн новш гэмгүй гүндүүгүй царайлсан шунал бөгсний донтон
2018/04/11 202.179.25.98
Mongol
Undesnii buh yalzraad umhiircihsen yun judag ih ei ev mungunii nohoi zodoon shig bolson manaihan teriig ni uzeed baigaa ni gaihmaar.
2018/04/11 27.123.214.121
Mgl
Muu tsagiin mogoig darah heregtei
2018/04/11 112.72.11.116
Mgl
Baterdene avargaa ene chutgur shugelsen humuusiig hairlah hereggui. Nyats dar
2018/04/11 112.72.11.116
C
BAT-ERDENE GEMGUI TCARAILSAN HAR HUTGUUR.
2018/04/11 139.5.218.140
бөх сонирхогч
Харин тийм ээлжит бус их эеээ хуралдуулаад л Чинбат, Батэрдэнэ аварга ч юмуу хүмүүсийн нэрийг дэвшүүлээд сонгочихвол болоо юм биш үү.тэр Баянмөнх аварга нь ор л доо заавал хүний ард орж яс хаяж яана.
2018/04/11 122.201.21.132
С.Мөнх
Монгол бөхөд хэрүүл хэрэггүй, Энэ бол бузар. Тэгвэл ээлжит бус их эв эеэ дахин хуралдуулаад Бат-Эрдэнэ аварга , Чинбат гэгч 2 дээр дахин санал хураачих тэгээд л дуусаа
2018/04/11 124.158.90.7
С.Мөнх
Монголын ард түмний өв соёл бахархал болсон төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр түрүү бөхөөр 9 хөлт цагаан тугаа 10-таа тойрсон хүний гар, нэр цэвэр шүү. Хэн ч маргахгүй байх
2018/04/11 124.158.90.7
С.Мөнх
Хэрүүл маргаангүй ганц хүчинтэй хурлаас сонгогдсон МҮБХ-ны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн сайд асан Бат-Эрдэнэ аварга гэдэгтэй хэн ч маргахгүй байхаа. Чинбаттангууд нэр, савраа татаач.
2018/04/11 124.158.90.7
С.М
Бат-Эрдэнэ аваргаа Монголчууд дэмжиж байна.
2018/04/11 124.158.90.7
123
Ү. Хүрэлбаатар тийм нэр, гар нь цэвэрхэн хүн үү???? Чинбат тийм цэвэр хүн үү та нар ??? цэр нь цээжиндээ
2018/04/11 202.70.33.242
1
хөгийн эр дээ
2018/04/11 202.179.26.183
зочин
хүрэлбаатар, чинбат мэтийн ичих нүүрэндээ илэг наасан юмнууд үндэсний бөхөөс хол бай. юунд нь чичрээд байгаа юм? Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй МҮБХолбоог бөхчүүд сонгосныг бүгдээрээ тв-ээр харсан.
2018/04/11 202.179.26.88