8o
Улаанбаатар хот
mobile menu

АН: Ч.Сайханбилэгийг намаасаа хөөгөөгүй

2018-04-11 10:28:00

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өчигдөр АТГ-аас баривчилсан. Түүнийг Ардчилсан намаас хөөжээ гэх мэдээлэл өнөөдөр хөвөрч байна. Энэ талаар АН-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Х.Түвшингээс тодрууллаа. 

- Ч.Сайханбилэгийг өчигдөр АТГ-аас баривчиллаа. Уг асуудлаар танай намаас байр, сууриа илэрхийлэх үү? 

Ардчилсан намын зүгээс Аливаа асуудалд улстөрийн зорилгоор хандаж, гэм буруугийн асуудлыг хөндөхдөө намын харьяаллаар ялгаварлан хандаж буйг эсэргүүцэж байгаа. Тиймээс намын гишүүдээ шаардлагатай тохиолдолд улстөрийн дэмжлэг үзүүлж, асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийг зохих байгууллагуудаас шаардах болно.Ерөнхий сайд асан Ч.Сайханбилигийн хувьд тэр өөрөө ч, хууль шүүхийн байгууллагаас ч гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй байна. 

- Ч.Сайханбилэгийг АН-аас хөөсөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

- Нэгдүгээрт, Ардчилсан намын Улстөрийн зөвлөл "Сайханбилигийг баривчилсан асуудлаар хуралдаагүй.  Хоёрдугаарт, түүнийг буруутгаж асуудлыг хууль хяналтын байгуулагаас эцэслэн шалгаж дуусаагүй байхад энэ асуудлаар хуралдаж шийдвэр гаргах нь хэт эртэдсэн алхам болно. Ардчилсан намын зүгээс хувь хүн тухайн асуудалд буруутай эсэхээ өрөө хүлээн зөвшөөрсөн, эсхүл хуулийн байгууллагаас эцэслэн тогтоосон тохиолдолд улстөрийн ямар нэгэн арга хэмжээ авах эсэхээ шийддэг. Ч.Сайханбилэгийг АН-аас хөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл. С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хассан асуудал дээр тухайн хүн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, зохих тайлбараа хуулийн байгууллагад гарган өгч, асуудлаа шийдвэрлүүлэх шатандаа явж буй.  Тиймээс АН-ын Улстөрийн зөвлөл хуралдаж, нэгэнт хувь хүн офшор данстай холбоотой буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс түр хасах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, намаас хөөх, гишүүнчлэлээс хасах нь хоёр өөр утга бүхий асуудал юм. С.Баярцогтод уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа гишүүнчлэлээ эргүүлэн сэргээх бүрэн эрх нь бий. 

Т.Энхэлээ




 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Сайханбилэг ямар замаар ингэтлээ баяжсанаа хэзээч хулээхгуй шуудээ унэг шиг зальтай хун шуу.
2018/04/11 109.252.87.25
иргэн
ийт хулгайч нараасаа салж байж АН цэвэршиндээ
2018/04/11 1.25.155.11