8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Билгүүн: “Чанар, Стандарт, Тогтолцоо” ярих, нэвтрүүлэх, баталгаажуулах цаг нь ирсэн

2016-02-02 07:32:00

Чанарын удирдлагын тогтолцоогоор Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй, Монгол Улсын тэргүүлэгч аудитор, Европын холбооны “Монгол Улсын стандартчлалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн захирал, докторант Г.Билгүүнтэй эх орондоо ирсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар ярилцлаа.


- Та сайн явж ирэв үү, ямар зорилгоор хаашаа яваад ирсэнээ бидэнтэй хуваалцаач?

Сайн явж ирлээ, товчхондоо ХНБГУ-д“Олон улс болон европын холбооны стандарт, итгэмжлэл, баталгаажуулалтын тогтолцоо”-г судалж, ИБУИНВУ -д “Шинэчилсэн олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-аар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй баталгаажуулалтын “тэргүүлэгч аудитор ”-ын сургалтанд суралцаад,төгсөөд ирлээ.

- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй тэргүүлэгч аудиторын сургалтын талаар, мөн яагаад аудитор болхоор шийдсэн талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт миний бие ХБНГУ-д гимназиум, их сургуулиа төгсөөд 2009 оны 4 дүгээр сарын 26-нд эх орондоо ирээд хэд хэдэн дотоодын болон олон улсын төсөл дээр ажиллахдаа ерөнхий нэг зүйлийг олж харсан юм. Тэр нь манай үндэсний экспэрт, мэргэжилтнүүд хэдийгээр боловсролтой, чадавхтай, сайн бэлтгэгдсэн хэдий ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй, бүртгэлгүй байдаг явдал юм. Энэ нь төсөл хэрэгжүүлж байхад их анзаарагддаг, ашиг хүртэгч улсын хувьд мэдээж аль болох өөрийн Монголын үндэсний мэргэжилтэнээрээ аливаа сургалт, зөвлөгөө, судалгааны гэх мэт ажил хийлгэх сонирхолтой байдаг ба тэрхүү мэргэжилтэнээ санал болгоход "- Танай энэ мэргэжилтэн нь манай үндсэн шаардлагийг хангахгүй байна, хүлээн зөвшөөрөгдөөгүй, бүртгэлгүй байна" гэдэг тайлбар тавьдаг.

Тэгээд мэдээжийн хэрэг өөрийн гадны экспэрт, мэргэжилтэнээ санал болгоно, тэдгээрийг донор буюу спонсор байгууллага нь ихэвчлэн хүлээн зөвшөөрсөнөөр бид боломжоо алддаг. Гэхдээ энд ялгаж ойлгох хэрэгтэй шүү, ажил бол явдагаараа чанартай явагддаг байгаа, би зөвхөн тэрхүү ажлыг гүйцэтгэж байгаа мэргэжилтэний сонгон шалгаруулалтын талаар л ярьж байна.

Уг нь нэг ч гэсэн Монгол залууд боломж олговол, нөгөө залуу нь “learning by doing” гэдэг шиг ажлангаа давхар суралцаад, чадавхжаад бэлтгэгдээд ирж байгаа юм, мөн нөгөө талаар төслийн мөнгийг ч хэмнэж чадах юм. Та бид мэдэж байгаа Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн аж ахуйн нэгжүүдэд, мөн олон улсын төслүүд дээр гадны мэргэжилтэн монгол мэргэжилтэнгээс доод тал нь 4-5 дахин илүү цалин авдаг, хэрэв манайд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн үндсэний мэргэжилтэн төслийн ямар нэг ажлийг гүйцэтгэхээр ажиллах юм бол дор хаяж онгоцны билет, зам хоног, хот доторх унааны зардал, орчуулгын болон цалингийн зардал дээр нь хүртэл хэмнэлт хийж болж байгаа юм. Энэ хэмнэсэн зардлаараа буцаагаад хилийн чанадад нөгөө мэргэжилтэнээ сургавал нөгөө тогтвортой байдал “sustainability” гэдэг чинь болж байгаа хэрэг.

Яагаад монгол мэргэжилтэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн мэргэжилтэн байж болдоггүй юм бэ? гэсэн өөрийнхөө асуултынхаа салхийг хагалах гэж, мөн болдог гэдгийг нээлттэй, ил тод харуулах зорилгоор Олон улсын баталгаажсан аудиторуудын бүртгэлийн байгууллагаас (IRCA) бүртгэгдэн, баталгаажсан олон улсын шинэчилсэн чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015-ийн Тэргүүлэгч аудитор бэлтгэх сургалтыг Чанарын удирдлагын тогтолцооны эх нутаг болох Лондон хотноо Британий Стандартын Институцын сургалтын академи (BSI Training Academy) дээр нь төгсөөд ирлээ. Гол нь миний бие энэ стандартаар одоо IRCA-д буюу олон улсад бүртгэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн л болж байга хэрэг юм.

Ингэснээр ирээдүйд ISO 9001:2015 чиглэлээр олон улсын баталгаажуулалт хийлгэхээр аль нэг улсын ямар нэг байгууллага хүслээ гэхэд тухайн баталгаажуулалтын ажлыг олон улсын түвшинд надаар тэргүүлсэн /ахлуулсан аудитын баг гүйцэтгэх боломжтой гэсэн үг юм. Бүх тал үүнд ашиг хүртэж байгаа юм, баталгаажуулж байгаа байгууллага нь их хэмжээний зардал хэмнэнэ, баримт бичгээ давхар англи хэл дээр орчуулах шаардлагагүй болж байгаа юм, би тэргүүлэгч аудиторын хувьд эцсийн дүгнэлтээ англи хэл дээр орчуулан захиалга өгсөн байгууллагадаа илгээхэд л болж байгаа юм, олон улсын баталгаажуулалтын байгууллага нь бараг зүгээр суугаад нэг баталгаажууллалтын зөвлөлөө хуралдуулаад л мөнгө аваад гэрчилгээгээ шуудангаар явуулна, манай үндэсний аудиторууд давхар ажилтай орлогтой баяртай байх бөгөөд хамгийн гол нь манай Монголын нэг ч гэсэн байгууллага, аж ахуйн нэгж олон улсын гэрчилгээ авч, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломж нь нээгдэж, дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ экспортонд гаргах үүд хаалга нь нээгдэж, дэлхийн худалдааны саад тотгор багасаж байнана гэсэн үг.

Хоёр дахь шалтгаан нь 2013 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга доктор Г.Гантөмөр А/331 тушаалаараа намайг тус агентлагийн “Чанарын менежер” болгож Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоол болох “Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны ISO9000 станадртыг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагтай үүргийг надад өгсөн юм. Би чанарын багаа байгуулж хоёр жил итэвхтэй ажилласны үндсэн дээр анх удаа төрийн захиргааны төв байгууллагад олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, тэрийгээ олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэг болох Францын баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж 2015 оны 10 дугаар сарын 26-нд гэрчилгээгээ авсан.

Энэ нүсэр ажлыг СХЗГ-ын даргын итэвхтэй дэмжлэг болон даргын зөвлөх, чанарын менежер профессор О.Намжил тэргүүтэй СХЗГ-ын чанарын багийн уйгагүй хөдөлмөрийг өндөр үнэлэх хэрэгтэй юм.

Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандарт бол үнэхээр хүчирхэг хэрэгсэл. Хамгийн энгийнээр хэлбэл тавьсан зорилтоо тогтвортойгоор хүрэх тухай мемежментийн бодлого юм. Энэхүү тогтолцоог жинхэнэ утга агуулгаар нь хэрэгжүүлж чадвал үйл ажиллагаагаа байнга сайжруулаад явна.

Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга дээшлүүлж чадна. Гүйцэтгэлээ байнга сайжруулж, эрсдэл бууруулж, урьдчилан сэргийлж чадна. Хэрэглэгчдээс ирэх гомдлын түвшинг бууруулж, зах зээл дээр гарсан дефекттэй бүтээгдэхүүний тоо эрс буурна. Нэг ёсондоо эрүүл мэндээр бодох юм бол тухайн байгууллагын дархлаа нь сайжирч, аливаа эрсдлийг давах чадвартай болно гэсэн юм.

Мөн энэ стандартыг нэвтрүүлээд, баталгаажуулчихлаа, гэрчилгээгээ авчихлаа гээд зогсодоггүй онцлогтой. ISO 9001:2015-ийн дагуу тухайн байгууллагад нэвтэрсэн тогтолцоо нь байнгийн сайжруулалтийг шаарддаг, тиймээс энэ нь "on going process“ буюу байнгын сайжруулалтын үйл явцыг удирдлагаас, нийт ажилтан албан хаагч нараас автоматаар шаардана. Байнгийн сайжруулалт гэдэг нь жишээ нь бүх түвшний сургалт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ гэх мэт. Энэ байнгын сайжруулалтыг хийхийн тулд тухайн байгууллагын удирдлага ба “Чанарын менежер” нь чадавхтай мэргэжилтэн, аудитор байх нь зохимжтой. Тиймээс миний энэ сургалтанд сурах хоёр дахь шалтгаан нь энэ байлаа. Цаашид Стандартчилал, хэмжил зүйн газарт байнгын сайжруулалт хийж, эрсдэлийг бууруулж байгууллага дотор хийгдсэн дотоод аудит болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаан дээр мэргэжлийн түвшинд удирдлагын дүн шинжилгээ хийхийн тулд олон улсын хэмжээнд бэлтгэгдэн суралцах нь чухал байсан юм.

Гуравдугаар шалтгаан нь миний бас нэг мэргэжил болох улс төр судлалтай холбоотой юм. Чанартай хөгжил, стандарт, систем, тогтолцооны талаар одоо манай Монгол Улс ярих цаг нь ирсэнүү гэвэл яг одоо ирсэн, хөгжлийн мөчлөг нь ч  гэсэн таарч байгаа юм. Энэ талаар ярихын тулд мэдээж судлаач өөрөө энэ тогтолцоог өөртөө системтэй нутагшуулсан, судалсан байх хэрэгтэй. Тиймээс Засгийн газрын 265 дугаар тогтоолыг Стандартчилал, хэмжил зүйн газарт нэвтрүүлэхийн тулд би энэхүү судалгааны ажлыг Магистрын дипломын ажил болгож Монгол Улсын Их Сургууль (МУИС) дээр хамгаалж 2014 онд Улс төр судлалын магистрын зэрэгтэй болж анхан шатны сууриа тавьсан юм. Миний магистрын сэдэв ч тийм байлаа: “Монгол Улсын төрийн байгууллагуудад олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлэх нь /Стандартчилал, хэмжил зүйн газрын жишээгээр”.

Миний удирдагч багш Профессор Ж.Төртогтох болон Шинжлэх Ухааны Сургуулийн удирдлага, Улс төр судлалын тэнхимийн нийт багш нартаа одоо болтол баярлаж явдаг. Нэг ёсондоо онолоо МУИС дээр судалж үзээд, СХЗГ-ын практик дээр газар дээр нь хэрэгжүүлэн стандартаа ч нэвтрүүлж, магистраа ч хамгаалан нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг дээ (инээв).

“Ухаалаг төр биш”, “Том төрөөс Чанартай төр, чанартай хөгжлийн хөтөлбөр” хэрэгтэй...

Харин саяхнаас, 2015 оны намраас миний бие Докторын зэрэг горилж “Сэндвич хөтөлбөрийн” хүрээнд МУИС болон ХБНГУ-ын Берлиний чөлөөт их сургууль дээр “Монголын Улс төрд чанарын удирдлагын тогтолцоо байна уу? /ХБНГУ-ын болон Монгол Улсын улс төрийн тогтолцооны харьцуулалт/” гэсэн сэдвээр судлахаар сэтгэл шулуудаад байгаа юм. Учир нь чанарын менежер, чанарын удирдлагын тогтолцооны тэргүүлэгч аудитор, улс төр судлаачийн хувьд Монгол Улсад чанартай төр, чанартай хөгжлийн хөтөлбөр, чанартай улс төрч, чанартай улс төрийн тогтолцоон дээр хэд хэдэн ноцтой үл тохирлууд байгаа нь анзаарагддаг, мөн энэ сэдвээр төдийлөн судалсан судалгаа байхгүй байна. Чанартай, зөв тогтолцоотой байж улс төрийн бодлого нь тогтвортой байна, өөрөөр хэлбэл тогтолцоо чанаргүй, буруу бол тогтвортой хөгжил гэж ярихын хэрэггүй, хөгжихгүй. Тиймээс миний бодлоор Монгол Улсад маань “ухаалаг төр биш”, “Том төрөөс Чанартай төр, чанартай хөгжлийн хөтөлбөр” л хэрэгтэй санагддаг. Зөв, чанартай удирдлагын тогтолцоог стандартаар нь нэвтрүүлж, хэрэгжүүлж чадваас сайд дарга нар хэдэн удаа ч солигдсон төрийн залгамж халаа, чанарын бодлого нь үргэлжлээд хэрэгжээд, байнгын сайжруулалт хийгдээд л явна. Яг энд л манай улсын хөгжлийн түлхүүр байна гэж таамаг дэвшүүлэн харж докторын ажлынхаа хүрээнд олон улсын судалгааны үндсэн дээр батлана гэж төлөвлөж байна. 

- Та Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэх үзүүлэх” төсөлийн захирал гэж сонссон, төслийн талаар сонирхуулаач?

- “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэх үзүүлэх” төсөл бол Монгол-Европын хамтарсан төсөл юм. Төсөл хэрэгжээд дунд шатандаа явж байна. Саяхан европын холбооны хөндлөнгийн аудитанд шалгуулаад өндөр үнэлгээ авсан. Мөн ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотноо төслийг ерөнхийлөн гүйцэтгэж байгаа Британи Стандартын Институц нь төслийн хэрэгжилтийг маш сайн гэж дүгнэсэн.

Мөн манай ашиг хүртэгч байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа, ажиллаж чадаж байгаагийн илэрхийлэл, үр дүн гэж дүгнэж байгаа. Хэдийгээр төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 3 удаа шадар сайд өөрчлөгдөж, 1 Яам татан буугдаж, манай удирдах хороо бүрэлдэхүүндээ 3 удаа өөрчлөлт орсан.

Миний харж байгаагаар асуудал гадаад талдаа биш харин дотоод талдаа их эрсдэлтэй байна. Дотоод гэдэг нь төсөл хэрэгжүүлэгч төслийн баг бус харин Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал дээр л эрсдэл үүсэх магадлалтай, учир нь 2016 он сонгуулийн жил. Төслийн гол зорилгуудын нэг бол эрх зүйн шинэчлэлийн  хүрээнд Улсын Их Хурлаар гурван хуулийн төслийг хэлэлцэх юм.

- Ямар гурван хууль вэ?

- “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Стандартчилал, техникийн зохицуулалт, Итгэмжлэлийн тухай хууль”, “Бүтээгдэхүүн аюулгүй байдлын тухай хууль".

Дээрх гурван хууль манай төслийн хамрах хүрээнд багтсан ба олон улсын хууль тогтоомж, европын холбооны удирдамжтай бүрэн нийцсэн байгаа. Эдгээр хуулиуд батлагдаж байж дараа дараагийн бүтцийн шинэчлэлүүд хийгдэж улмаар манай Монгол Улс хараат бус Итгэмжлэлийн байгууллагатай болж, тэр нь олон улсын итгэмжлэлийн форумтай харилцан хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай баталгаажуулалт олон улсын түвшинд хүрч, хэрэглэгчид чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна, манай хувийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэсэн бүтэгдээхүүнээ дэлхийн зах зээлд худалдааны саадгүй гаргах тогтолцоо нь бүрдэх юм.

- Амжилттай сураад төгсөөд ирсэн таньд баяр хүргэе, одоо эх орондоо ирээд юу хийе гэж бодож байна? Нууц биш болон бидэнтэй заримаас нь хуваалцаач?

- Бодож төлөвлөсөн юм их байна. Юуны өмнө тэргүүлэгч аудитороо баталгаажуулах хэрэгтэй. Энэ оны 2 сард олон улсын баталгаажсан аудиторын бүртгэлийн газраас миний сургагч багш баталгаажсан тэргүүлэгч аудитор ирж миний хийж буй аудит дээр хөндлөнгийн ажиглалт хийнэ. Энэ процесс нь яг жолооны курс хийж байгаатай ижил гэж ойлгох хэрэгтэй, эхлээд онолоо сурна, дараа нь дадлагаа хийнэ, эцэст нь практик дээр шалгалт өгнө. Энэ бүх шат дамжлагыг 3 жилийн дотор хийсэн бол чи насан туршдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүртгэлтэй, баталгаажсан тэргүүлэгч аудитор болж байгаа юм.

Хэрэв амжаагүй бол бүгдийн эхнээс нь дахин сурах хэрэгтэй болно. Тиймээс ойрын хугацаанд нэгдүгээрт чадавхитай аудитын баг бэлдэх, хоёрдугаарт аудит хийлгэх хүсэлтэй аж ахуйн нэгж байх хэрэгтэй.

Танай сайтаар дамжуулан хэрэв Монгол Улсад ямар нэг аж ахуйн нэгж чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015-аар олон улсын хэмжээнд баталгаажуулахад бэлэн бөгөөд баталгаажуулахыг хүсч байвал энэ надтай холбогдоно уу гэж хүсмээр байна.

Хоёрдугаарт улс төр, хувийн хэвшил гэсэн гурван ангилалтайгаар чанарын удирдлагын тогтолцоо бүрдүүлэх үүднээс өөрийн зүгээс сурсан мэдсэн зүйлийнхээ талаар лекц уншиж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт болон олон улсын баталгаажулалтын байгууллагуудтай холбох, зохицуулах энэ чухал тогтолцоог нэвтрүүлэх тал дээр итэвхтэй, санаачлагатай ажиллана гэж бодож, төлөвлөж байна.

Дөрөвдүгээрт Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлалын тэнхимтэй хамтарч докторын судалгааны ажил дээрээ сууна даа.

- Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны цаашдын төлөвлөж буй ажилд тань амжилт хүсье!

- Баярлалаа, танай сайтын  хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tv streaming online
Whats Taking place i am new to this, I stumbled upon this I have discovered It positively helpful and it has aided me out loads. I am hoping to give a contribution & assist other customers like its aided me. Great job. watch nfl live stream free online h
2016/02/12 103.17.108.42
espn live streaming cricket
I am not positive the place you're getting your info, however good topic. I needs to spend some time finding out more or understanding more. Thank you for magnificent info I used to be looking for this info for my mission. <a href= http://espn_online_tv.
2016/02/12 103.17.108.42
free live sports streaming
Somebody essentially assist to make severely posts I would state. This is the very first time I frequented your website page and thus far? I surprised with the research you made to create this actual publish incredible. Wonderful activity! <a href= http:
2016/02/11 103.17.108.42
zochin
Mash engiin saihan yariltslaga bolson baina. HIIIH HEREGJUULEH AJILD N I AMJIlT HUSIE.
2016/02/03 103.17.108.42
zochin
henii hun gedegeer harah bish hiih zuiliig harj demjih heregtei
2016/02/02 103.17.108.42
Идэвхи зүтгэл чармайлтаар урдаа тийм ч олон залууг гишгүүлэхгүй дээ миний найз.
2016/02/02 103.17.108.42
No
2016/02/02 103.17.108.42
zochin
TBD giin hun gj sonssiin bn. Ih hurald gorilj bn uu..
2016/02/02 103.17.108.42
Зочин
Тун зөв ажил хэрэг болгох санал дэвшүүлсэн байна, амжилт хүсье....
2016/02/02 103.17.108.42