8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татжээ

2018-04-11 11:01:53

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулсан юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ үеэр “Үндсэн хуулийн 29-ийн 1 гэдэг бол гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж байгаа юм л даа. Түдгэлзүүлэх эсэхийг гэж байгаа шүү. Түдгэлзүүлнэ гэсэн ч үг биш. Бүрэн эрхийг түдгэлзүүлж болно, түдгэлзүүлэхгүй ч байх эрх нь УИХ-д бий. Одоо энэ Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуулийн өөрчлөлтийнхөө саналыг оруулаад, энэ асуудлаацэгцлэх юм байлгүй. Яагаад ингэж Цэцийн дүгнэлт гарчихаад байхад удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүй, тэр тусмаа асуудал яригдаад байхад ингээд суугаад байсныгби мэдэхгүй. Би бол халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг л оруулж ирж байна. Хамгаалсан асуудал байхгүй. Хуулийн хийдэл үүссэн учраас танилцуулж байж өөрчлөхгүй бол болохгүй болчихож. Яллагдагчаар татагдсан дахиад ч нэг гишүүний асуудал яригдаж байна.Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй” хэмээн хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Д.Мурат аж.

УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд  эмэгтэй хүн рүү бэлэг эрхтний буюу нүцгэн зургаа фэйсбүүкийн чаатаар  явуулж,  мессэжээр болон хэл амаар доромжилж, бүр зодсон талаарх мэдээлэл ил болоод байгаа билээ. Түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Муратаар яах гэсийн улс орноо сүйрүүлж байгаа хүмүүстэйгээ тэмцээч ээ
2018/04/14 139.5.218.51
зочин
С.Баярыг сулласан байна. Түүнийг суллахад УИХ-ын дарга М.Энхболд нөлөөлсөн гэсэн мэдээлэл гарч эхэллээ.
2018/04/11 202.9.40.34
eserguu!
odoo ene 2 MANAN namiig undseern boliulax xeregtei shde!!! ene 2 nam baigaa ued uls oron xezeech uudluxgui!!! Namiin ner barij ulsa xudaldaj,fondiin mungu zawishaadl baix bolno!!!
2018/04/11 103.229.123.193
ЗОЧИН
арай л бна шүү, төрийн дээд байгууллагд,ийм юм ярайд байж бдаг хурдан зайлуул ,төрд ямар бузар нүүрлээд бна аа,хулгай луйвар ,хүчин , Тулга ерөнхийлөгчөөс л ,их хүлээж бна ,онц байдал заралаач ээ
2018/04/11 202.179.11.10
IRGEN
DOTOOJNII REKLAMD TOGLOOD DARAAGIIN SONGUULID AN-IIN SANHUUJILT BOSGOH AJILD TUSALBAL DEER YUM BAINA.
2018/04/11 139.5.218.140