8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Их мөнгөөр гүүр барихыг дэмжихгүй

2018-04-11 11:13:00

Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хэлж буйгаар уг 9,7 сая ам.долларыг лайбер +1 хувийн хүүгээр авч байгаа. Үүн дээр нэмээд 5 сая ам.доллар нь буцалтгүй тусламжаар орж ирж байгаа юм.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Зээлийн хувьд хөнгөлөлттэй аятайхан зээл юм байна. Тэгээд ч 40 тэрбум төгрөг бага мөнгө биш. Тиймээс хог хаягдлыг боловсруулаад, эрчим хүч гаргах төсөл руу хийж болоогүй юм уу. Гэтэл төсөл нь эрчим хүч гаргахгүй хатуу хог хаягдал л боловсруулах юм байна. 40 тэрбум төгрөгөөр эрчим хүч гаргах юм бол 20 МВт-ын станц барих хэмжээний төсөв. Гэтэл та бүхэн эдийн засгийн үр ашигтай гаргалгаа байхгүй заавал хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төслийг оруулж ирж байгаа нь ямар учиртай юм. Хөнгөлөлттэй зээлээрээ хог боловсруулах үйлдвэрээ хийгээд, эрчим хүч гаргаад явчихсан бол ядаж захын гэр хорооллыг эрчим хүчээр хангах бүрэн боломж байна. Хөнгөлөлттэй зээл авч байгаа нь зөв. Харин төслийн сонголт нь буруу байна.  Машины тоо нэмэгдээд түгжрэл буурахгүй байна гэлээ. Тэгвэл гудамж, гүүр хоёр бариад түгжрэл арилахгүй гэдгийг бид мэдэж байгаа. Улаанбаатар хот хэзээ энэ замын хөдөлгөөний хяналтын ухаалаг системд орох юм. Энэ чиглэлийн төслийг харин бид дэмжих ёстой юм биш үү. Гүүр нэмж барих, замын өргөлтгөл хийхээс илүү ач холбогдолтой байх болно" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Том хот дотор гүүр барьсан тохиолдол байна уу. Том хөрөнгөөр гүүр барих гээд хашаа, газар чөлөөлж байгаа юм байна. Уг нь хотын захад түгжрэлгүй хэсгээ түгжрэлтэй хэсэгт зөөх хэлбэрээр гүүр барих шаардлагатай. Улаанбаатарын удирдлагууд ажлаа дийлэхгүй л байгаа байх. Өөрсдөө ажлаа дийлж байна гэж бодож байгаа байх. Үнэндээ шинээр гүүр тавьж байснаас  Улаанбаатар хотын дундуур тавигдсан төмөр замаа 150 тэрбум төгрөгөөр нүүлгэчихэд л түгжрэл багасах юм биш үү.  Засгийн газар үүнийгээ эргэж харж болохгүй юу. Хотын төвд өндөр өртөгтэй гүүр барина гэдэг нь зохимжгүй байна. Зайсан явдаг зам түгжрэлтэй. Хэрэв цаанаа очоод түгжирдэггүй бол зөв шийдвэр болно. Хайран санагдаж байна, энэ гүүрийг барих 100 хэдэн тэрбум төгрөг.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл