8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Баярхүү: Хог дахин боловсруулах үйлдвэр Эрчим хүчний яам дээр гацдаг

2018-04-11 12:28:00

Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар,  Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөн санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Швейцарийн хатуу хог боловсруулах үйлдвэртэй танилцахад эрчим хүчтэй уялдуулж байгуулдаг юм байна лээ. Энэ тал дээр ямар бодлого барьж байна вэ" гэж асуусан юм. 

Түүний асуултад Нийслэлийн засаг даргын орлогч дарга П.Баярхүү "Улаанбаатар хот бол хогний асуудал дээр хоёр чиглэл барьж байгаа. Нэг нь ахуйн хогийг шатааж эрчим хүч үйлдвэрлэх, нөгөөх нь хатуу хогийг дахин боловсруулж барилгын материал үйлдвэрлэх. Гэхдээ хог дахин боловсруулах үйлдвэр Эрчим хүчний яам дээр нэлээд гацдаг. Яагаад гэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн системд нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ ямар үнээр, хэрхэн яаж борлуулах вэ гэдгийг яам шийддэг. Ийнхүү байнгын хорооны гишүүд санал дүгнэлтээ хэлээд, Аюулгүй байдлын байнгын хороонд хүргүүлэхээр болов" гэсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл