8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2018-04-11 14:32:01

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг бүх нийтийн их цэвэрлэгээг ирэх бямба гаригт зохион байгуулах гэж байна. Энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээ иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж,  аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ уриатай явагдах юм.

Тухайлбал бүх нийтийн их цэвэрлэгээ 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дуусах юм. Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд  довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж чийгшүүлнэ. Харин Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийнэ. Түүнчлэн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс цэвэрлэгээ хийгдэх газрын маршрутыг зурган хэлбэрээр гаргасан юм.

Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй оролцсон иргэд, аж ахуй нэгж байгууллага, хороодод холбогдох хууль тогтоомжын дагуу арга хэмжээ авах юм. Иймд бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагыг идэвхтэй оролцохыг мөн хог цэвэрлэх 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асаахыг уриалж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment