8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Эрдэнэт, Оюутолгойн асуудлаар миний амыг таглана гэвэл горьдсоны гарз

2018-04-11 15:08:00

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарим хуульч түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Би Төрийн ордонд намынхаа шинэчлэлийн хурлыг өнгөрсөн онд хийсэн. Өмнө нь АН, МАН аль аль нь л хурал хийдэг байсан. Гэтэл А.Гантамир гэдэг хүн гарч ирээд мэдэгдэл хийсэн. Тэр хүн надруу утсаар ярьж, мессеж бичсэн байдаг. Залуу хуульчдын клуб ч гэнэ үү нэг байгууллагадаа 30 сая төгрөг өг гэж хэлсэн. Тийм боломжгүй гэхэд намайг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэсэн. Гэтэл намайг Төрийн ордонд хурал хийлээ гэдэг асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлыг хуралдаан болох гэж байна. Би хурлаа хаана хийхээ хэнээр ч заалгахгүй. Манай намын дотоод асуудалд Үндсэн хуулийн Цэц оролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн Цэц цэвэр биш байна. Гишүүд нь ч цэвэр биш байна. Дээр нь би А.Гантамир гэдэг залууг хуулийн байгууллагад шалгуулна. Мөн өөр нэг асуудал бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэгт багтсан би багтсан. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэдгийг хэлмээр байна. Оюутолгой компанийн 34 хувийн ТУЗ-өөс мэдээлэл авах ёстой. Гэтэл ТУЗ-ийн нэг нөхрөөс өөр хүн ирээгүй. Монголын төр зарим хүнд өрөө төлж дуусдаггүй юм уу,. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баганбанди гэдэг хүнийг ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтийг хүргүүлж байна. Монгол Улс төрийн тэргүүнээр ажиллаж байсан нөхдөд өргүй. Ялангуяа Н.Багабанди, Н.Энхбаяр нарт. Тиймээс Н.Багабандийг яаралтай тус компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй. Ямар ч үүрэггүй, тэгсэн хэрнээ өндөр цалин авдаг түүнийг чөлөөлөх хэрэгтэй. Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойн талаар яриад байгаа. Би өрөвдөж байна л даа. Эрдэнэт, Оюутолгойн асуудал дээр миний амыг таглана гэвэл горьдсоны гарз” гэв.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Enhkbyar odoo yasan ard tumnee boddog bovoo erh buhii alban tushaaltai baihdaa hiihgui yagaav odoo bol doo chi
2018/04/12 182.160.3.208
Zochin
Zov dh dee enhkbayar oyutolgoin geree hiij baihad yeronhiilogch baisan ter uyedee dugarch horigoo tavihgui yasiin erh ni bsan shuu dee odoo l neg ard tumendee hairtai ta buhniihee toloo geed yariad bn
2018/04/12 182.160.3.208
zochin
Чи 1000 хуцаад ч нохой хуцахын дайтай байж чадахгүйээ, тэр тусмаа чи муу хэн болоод Энхбаяр этр гэж гуцна вэ, муу хэн ч биш амьтан чинь Тэнгэрийн луутай өөрийгөө зүйрлэчихжээ, нохой жогорхой чинь.
2018/04/11 202.9.47.177
зочин
энхбаяраас ухаад ухаад юу ч гаргаж чадаагүй шүү дээ. тэр лав МАН АН,-ын луйварчдаас тэс өөр хүн. Ха ха ха Энхбаяр МАН-аас айж гэнэээ ккккккккккккккккккккк ёстой мөрөөдсөн угаадас долоогчид юм аа
2018/04/11 139.5.219.88
Van Fu Cai
Энхбаярыг Эрдэнэт Оюу-Толгойн талаар ам ангайвал өөр идсэн уусныг нь дэлгэж дахиж шоронд хийлгэнэ гэж МАН-ынхан айлгасан гэлцдэг.Энэ ортой шүү.
2018/04/11 202.21.106.104