8o
Улаанбаатар хот
mobile menu

Нисэхийн замд ноцтой осол гарчээ

2018-04-12 07:47:30

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.

Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан  хаагч 14:04 цагт очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь иргэн А ГССҮТ-д хүргэгдэх замдаа нас баржээ.

Мөн автобусанд зорчиж явсан З /12 настай, эмэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Avtobusnuud ni hvn bish mal achisan yum shig l davhina jijig teregnvvd ni zai zavsar l bval gvitsej tvrvvleh gj svljildeed davhildana arai dendvv yumaa
2018/04/12 66.181.161.1
Zochin
Avtobus-d ih muuhai yavdag6 jolooch ni olon hunii ami nas hariutsaj yavj bgaa gedgee meddeg yumuu daa
2018/04/12 124.158.111.44
zochin
Olon hun teeverledeg avtobustai uraldah geed baidag jolooch nart huleeh hariutslagiig changatgaarai
2018/04/12 27.123.212.132
zochin
Avtobus iim naidvargui baij bolohgui. Joloochid sain shiitgel onogduulah heregtei, .Avtobusnii joloochiig ajliin turshlaga medrel setgetsiig ni shalgaj avah heregtei. Bas evderhii avtobus avch irj bo
2018/04/12 27.123.212.132
123
автобусуудын хөнгөн араануудыг салгах арга хэмжээ аваасай,уралдаад л үхчих гээд давхиад байх юм,тэгээд тэр смарт минутыг нь жаахан нэмчихнэ л биз
2018/04/12 202.179.27.228
L
Үхэлтэйгээ уралдаад байвал ийм л юм болно шд. Хайран Монгол хүний амь нас.
2018/04/12 125.9.3.127
  • Recent
  • Most Read
  • Most Comment