Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээл авсан байдаг. Тус зээлийг хугацаанд нь төлөөгүй маргаан арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард ил болсон. Тус хэргийн улмаас Жастын Ш.Батхүүг АТГ-аас саатуулаад 1 сар болж байна. Тэрбээр хоригдохоосоо өмнө C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж амжсан байна. Түүний ярилцлагаас "ОНЦЛОХ 30" ишлэлийг бэлтгэн хүргэж байна.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ш.Отгонбаяр ажиллаж байсан үеэс эхлэн тус үйлдвэртэй хамтарч ажиллаж эхэлсэн.
- 2013 оноос хойш миний бүх бизнес зогссон.
- Зэсийн баяжмал ачилт зогссоны дараа Стандарт банк дээр асуудал үүссэн.
- Том мөнгө ор мөргүй алга болно хэзээ ч байхгүй.
- Стандарт банкны асуудлаар 7 жил шалгагдаад явж байна.
- Хадгалмж банкыг Оросуудаас 33 сая ам.доллараар худалдаж авсан. Буцаагаад төрд өгсөн.
- Жаст-Ойл компанийг Магнай трейд компанид шилжүүлж өгсөн. "Магнай трейд" компани өр төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
- Өмнө нь 10 сар хоригдоод өвчний улмаас хорихоос суллагдсан.18 настай байхаасаа эхлээд сахарын өвчинтэй болсон. Өнгөрсөн жил 50 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан.
- 2009 онд 36 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлэхдээ хуурамчаар гарын үсэг үйлдсэн.
- Буруу юм хийсэн. Буруутай үйлдэлдээ тохирсон шийтгэлээ хүлээнэ.
- Харин өөр юм над дээр наахыг зөвшөөрөхгүй.
- "Эрдэнэт" үйлдвэр санхүүгийн хариуцлага үүрэхгүй гэдэг гэрээ хийсэн. Тэр гэрээгээ гаргаж өгөөгүй байж байгаад шүүх дээр уначихсан.
- Эрдэнэт үйлдвэр дээр гурван гэрээ хийгдсэн. 28 хуудас. Хуудас болгон дээр хуурамч гарын үсэг зурсан.
- Баригдвал би хариуцлага хүлээнэ гэж байр сууриа илэрхийлсэн. Харин "Эрдэнэт" үйлдвэр хариуцлага хүлээх боломжгүй.
- Оргиналь гэрээгээ өгөхгүй явж байгаад "Эрдэнэт" үйлдвэр уначихсан. Яагаад гэрээгээ гарахгүй уначихав.
- "Эрдэнэт" үйлдвэр мөнгө төлөхгүй ш дээ. Хэсэг хүмүүс л дэвэргээд байна.
- Нэгэнт хуурамч гэрээ юм чинь шийдвэр нь хүчингүй байдаг. Мөнгийг нь өгөхгүй байж болно.
- Надад буруутай үйлдэл бий. Харин надаас болж Эрдэнэт унасан гэвэл тэр нь шиг худлаа юм байхгүй.
- Давж заалдах эрхээ санаатай унагасан гэж бодож байна.
- Уг нь юмны учир олдоно.
- Эрдэнэтийг гадагшаа гаргаж хувааж идэх сонирхол зарим хүмүүст байна уу гэсэн сэрдэх сэтгэл төрөөд байна.
- С.Баяр дарга хэзээ ч нөлөөлж надад Зэсийн баяжмал авч өгөөгүй.
- С.Баяр, Ганзориг дарга нар дээр ороод ингэж зээл авах гэсэн юмаа гээд ярьвал шууд хөөж гаргана. Ямар хуурамчаар үйлдэнэ гэж хэлэх юм уу.
- Жинхэнэ үнэнээ л би ярьж байна. Өчнөөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа.
- Амьдрал бол байнгын тэмцэл. Ялж болно ялагдаж болно.
- Хийсэн хэрэгт харамсаж байгаа хоёр юм байна. 1.Надад итгэж байсан Стандартынхныг эвгүй байдал оруулсан. Тэд нар чинь миний дотны найзууд. 2.Хамгийн их харамсаж байгаа зүйл нь муу ээжийнхээ насыг хэдэн жил хороолоо доо.
- Зам дээр би машин бариад явж байсан нь үнэн. Арын суудал дээр Монголын эдийн засаг, стандарт гээд хоёр хүн сууж явсан. Би аваар хийгээд онхолдсон.
- Миний нэг мэдэрсэн юм бол надтай хамт 10 сар хамт миний ээж хамгийн их зовж, хамт байлаа. Ээжийгээ л нэлээд зовоолоо.
- Айвал бүү хий. Хийвэл бүү ай гэдэг шүү дээ. Хэзээ нэгэн цагт үнэн л олдоно.
- Алдаа хийсэн ч , онож явсан ч би гэр бүлдээ үнэ цэнэтэй юм байна.