8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүчирхийлэлд өртсөн эрчүүд амиа хорлох замыг сонгодог" гэв

2018-04-12 09:02:00

“Юу ч хийсэн үргэлж шүүмжлүүлэхээр бүгдийг нь барьж аваад балбачихаад амиа хорломоор болдог юм билээ” гэх энэ жирийн нэгэн аавын амнаас гарсан үг. Тэр энэ үгийг нэгэнт амнаасаа унагаагүй нь түүний амьдралын нотолгоо бас баримт юм. Энэ хүнийг Т- гэдэг. Тэрбээр Монголын томоохон уул уурхайн компанид ээлжийн ажил хийж гэр бүлээ, амьдралаа авч явж ирсэн удаатай. Гэтэл эхнэр нь ажил хийж, Т- гэртээ сууж гэр орны ажлаа амжуулах үүрэг ногдож улмаар хүчирхийлэлд өртөх болжээ. Эхнэрийн эрхэлсэн бизнес нь сайн, улам өргөжин тэлж, өөрийн байртай болохоор ээж, охин хоёр улам олон цагаар ажиллах болов. Эхнэр, хадам ээжийн орлого нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн эрх мэдэл нь давуу болж, үүний улмаас түүнийг элдвээр хэлж, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх болсон байна. Энэ байдал нь улмаар бие махбодын хүчирхийлэл болж өргөжжээ. “Эр хүн байж эхнэр, хадамдаа зодуулсан гээд цагдаад хандалтай биш, нэг сайн гөвүүлснийхээ дараа гэрээсээ явдаг. Тэгээд хэд хоноод эхнэр утасдаад уйлж унжаад амиа хорлох юм яриад, хадам ээж гуйгаад эргээд нийлдэг” хэмээн эх сурвалж мэдээллэв. / кэйсийн эх сурвалжийг niislel.mn –ээс авсан болно/.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.1-д ““гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж заажээ. Уг хуулийн 6 дугаар зүйлд хүчирхийллийг хэлбэрээр нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэж ангилж үзсэн байдаг юм байна. Тэгвэл кейс Т-ийн сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөөр иржээ.

 

Манай улсад сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алдах харамсалтай, бусармаг хэрэг гарч, нийгмийг цочирдуулж байна. Бид хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүд л дандаа өртдөг мэтээр ойлгосоор ирсэн. Гэтэл далд хэлбэрээр эрчүүд буюу Т-ийн нэгэн адил хүчирхийлэлд өртөх залуусын тоо ч нэмэгдэж байгааг албан хүмүүс онцолсон юм.

Тодруулбал Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвманай дээр ирж байгаа хүчирхийллийн дуудлага мэдээллийн 8 орчим хувийг эрчүүд хүчирхийлэлд өртсөн дуудлага мэдээлэл эзэлдэг. Ихэнхдээ бие махбоддийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Энэ талаар хийсэн нарийн судалгаа, тоо баримт бага.  Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаараа хэнд ч хэлдэггүй. Мөн бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Хүчирхийлэлд өртсөнөө нуудаг нь нарийн судалгаа байдаггүйтэй холбоотой” гэв.

Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийлэл болон бусад төрлийн хүчирхийлэлд өртсөн эрчүүд үүнээс үүдсэн айдаст автаж амиа хорлох замыг сонгодог. Мөн хүчирхийлэлд автаснаасаа бол амиа хорлох тохиолдол хэд хэд гарсан гэдгийг эх сурваж мэдээллэсэн юм.

Монгол Улсын хүний амийн 40 гаруй хувийг эрчүүд эзэлдэг юм байна. 

Д.Болор. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Кк
За яршигөө эр юм бж эхнэртээ хүчирхийлүүлж бвал арчаагүйн шинж биздэ, чи өөрөө ажилладаг бхдаа эхнэрээ гомдоож бснаас эргүүлээд тэгж бга. Тийм унж дорой бхдаа яанаа амиа хоролдог ч гэх шиг хөх инээд х
2018/04/12 112.72.14.42