8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хишигбаяр: Б.Бат-Эрдэнэ аваргын хэрэглэж байгаа тамга тэмдэг, гэрчилгээг ОӨУБЕГ-аас хүчингүй болгосон

2018-04-12 10:03:00

МҮБХ-ны маргаан үргэлжилж байна. Хэдийгээр ОӨУБЕГ-аас тус холбооны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор бүртгэж баталгаажуулсан ч Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчингүй болгосон тамга тэмдэгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Тиймээс уг асуудлаар хуульч Д.Хишигбаяр ярилцлаа. 

-ОӨУБЕГ-аас МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг албан ёсоор бүртгэсэн байна. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан МҮБХ-ны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ томилогдсон. Энэ яг ямар учиртай юм бэ? 

-МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь 10 гаруй жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байдаг. Гэвч Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол, Баянзүрх Дүүргийн Шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоол, 2018 оны 3-р сарын 20-ны өдрийн Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 101/Ш32018/05255 дугаар шийдвэрүүд гарч, Р.Нямдоржийг цэцдийн зөвлөлийг хуралдуулж, тэргүүнээ сонгохыг даалгасан байдаг. Гэвч МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж эдгээр шийдвэрүүдийг алийг нь ч биелүүлээгүй 2017 оныг хүртэл явсан байдаг.

-Тэгэхээр 2002 онд хуралдсан ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдож шүүхэд хандсаныг гурван шатны шүүх хүлээж аваагүй гэсэн үг үү? 

-Тийм. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор Р.Нямдоржийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ИХ ЭЕ-ийг хуралдуулахыг даалгасан. 2010 он хүртэл биелүүлээгүй, өөрөө хууль бусаар тэргүүнээ хийсээр байсан.

-Шүүх яагаад Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосныг хэрэгсэхгүй болгосон юм бол. Үндэслэл нь юу байсан бэ?

-Тус хурлаар Р.Нямдорж тэргүүнээр сонгогдсон нь хууль бус болсон гэж үзэн, ийм шийдвэр удаа дараа гарсан байдаг. Учир нь санал хураалтын үеэр зарим бөхчүүд Р.Нямдоржид давхар санал өгсөн байдал илэрч, будлиан гарч тооллогын комисс хурлыг хаяж гарсан. Р.Нямдорж хурлыг өөрөө үргэлжлүүлж тооллогын комиссгүйгээр өөрийгөө тухайн хурлаас томилогдсон тэргүүн гэж шүүхэд хандсан юм. Тиймээс шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл Р.Нямдоржийг тэргүүн болоогүй гэж үзсэн. Мөн Их Эеэ хуралдуулахыг даалгасан ч биелээгүй. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй дахиад 16 жил явсан.

-Шүүхээс Их Эеийг хуралдуулах шийдвэр гарчихаад байхад Р.Нямдорж биелүүлээгүй олон жил явсан байна. Гэтэл 2017 оны тавдугаар сард Их Эе хуралдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон нь ямар учиртай юм бэ?

-Р.Нямдорж шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй долоо гаруй жил явсан. Ингэхдээ Их Эеийг хуралдуулалгүй тамга тэмдэг, гэрчилгээгээ авч зугтаад байсан. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж, Их Эе-ийг 2017 оны тавдугаар сарын 28-нд товлон хуралдуулж, тус хурлаас Л.Чинбатыг тэргүүнээр албан ёсоор сонгосон байдаг. 16 жил биелээгүй 6 удаагийн шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлсэн гэх үү дээ.

-Тэгвэл өнгөрсөн хугацаанд Р.Нямдорж хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан гэж ойлгож болох уу? 

-Хүмүүс өөрсдөө хангалттай дүгнэлт хийх чадвартай гэж бодож байна. Шүүхийн Шийдвэрийн дагуу томилогдсон тэргүүн нь хүчин төгөлдөр үү, хууль бус хурал зохион байгуулсаныг нь шүүхээр 6 удаагийн шүүхийн шийдвэрээр тогтоочихоод байхад тамга, гэрчилгээгээ авч зугтаагаад байгаа тэргүүн нь хүчин төгөлдөр үү гэдгийг иргэд өөрсдөө мэдчих байх. 

-Мэдээж, Р.Нямдорж өөрөө хууль бусаар сонгогдсон юм чинь түүний зохион байгуулсан хурлаар сонгогдсон Б.Бат-Эрдэнэ бас хууль бус гэж ойлгож болох уу? 

-Тийм. Р.Нямдоржийг хууль бусаар сонгогдсоныг зургаан удаагийн шүүх баталчихсан. Тиймээс Р.Нямдоржийг элдэв үйл ажиллагаа явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хориглосон. Гэтэл тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард хурал зохион байгуулж, Р.Нямдоржийг томилсон нь хууль бус. Мэдээж, Б.Бат-Эрдэнэ аварга эдгээр шүүхийн шийдвэрийг мэдээгүй байх боломжтой л доо. Мэдчихээд энэ хурлыг зохион байгуулж өөрийгөө тэргүүнээр сонгуулсан бол Үндсэн Хууль, УИХ-ын гишүүний тангараг, Эрүүгийн хууль гээд их л олон хууль зөрчсөн асуудал болно. Хамгийн харамсалтай нь УИХ-ын гишүүн хүн санаатайгаар ингэсэн байвал ард иргэд хууль, шүүхийг үл ойшоодог байх буруу үлгэр дууриал болно.

-Р.Нямдоржийг элдэв үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон байсан юм уу? 

-Тийм. 2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээс 101/Ш32018/04928 тоот шийдвэр гарсан. Агуулга нь Р.Нямдоржийг хууль бус хурал зохион байгуулахыг хориглосон. Гэтэл УИХ-ын гишүүнтэй нийлж байгаад улаан цайм шүүхийн шийдвэрийг зөрчсөн дөө. 16 жил зөрчөөд яваад ирсэн, дахиад 16 жил шүүхдээд бүрэн эрхээ хадгалаад явж чадна гэж бодсон юм байлгүй.

-Тэгэхээр одоо Б.Бат-Эрдэнэ аваргын хэрэглэж байгаа тамга тэмдэг, гэрчилгээ бас хууль бус гэсэн үг үү? 

-Тийм. Б.Бат-Эрдэнэ аваргын хэрэглэж байгаа тамга, гэрчилгээг 2018 оны 4-р сарын 03-ны өдрийн Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Газрын шийдвэрээр хүчингүй болсон. Тухайн тамгыг ашиглаж хийж байгаа бүх гэрээ, хэлцэл Иргэний Хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Өөрөөр хэлбэл хуурамч гэрээ байгуулж байна гэсэн үг бөгөөд ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

-Тэгвэл хүчингүй тамга тэмдэг ашиглаж, элдэв барилдаан зохион байгуулах нь гэмт хэрэг болох нь ээ?

-МҮБХ-ны нэрийн өмнөөс явуулж байгаа бөхийн барилдаануудаас олж байгаа ашиг орлого нь хууль бусаар хөрөнгөжиж байгаа хэлбэр. Энэ хүмүүс хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй үргэлжлүүдээд хууль зөрчөөд байгаа учир хуулийн байгууллагад хандсан. УИХ-ын гишүүн хүн хамгийн түрүүнд хуулиа дээдэлж, шүүхийн шийдвэрийг хүндэтгэх үүрэгтэй. Үргэлжлүүлээд байгаа учир АТГ, Цагдаагийн байгууллага, УИХ-ын ёс зүйн дэд хороо, МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд хандсан.

-Яг ямар үндэслэлээр?

-Хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаад байгаа. Эрүүгийн Хуулийн 22.1-д заасан Нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг, 23.2-т заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг, 23.1-д заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт, 17.3-т заасан Бусдын эд хөрөнгийг залилах гэмт  хэрэг, 17.4-т заасан Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Цаашид хууль зөрчсөн, шүүхйин шийдвэрийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа үргэлжлүүлсэн хэвээр байвал бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хөндөнө.

-Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар үйл ажиллагаа явуулсаар байна. ОӨУБЕГ-аас албан ёсоор бүртгэсэн Л.Чинбатад уг нь тэр эрх нь байгаа юм байна?

-Албан ёсны бөхийн холбоо нь очоод үйл ажиллагаа явуулах эрх нь өнөөдөр ч нээлттэй. Бөхийн өргөөнд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргаар толгойлуулсан хүмүүс бол өнөөдөр дур зоргоороо авирлагчид болж хувираад байна. Тэдний явуулж байгаа үйл ажиллагаа хууль бус бөгөөд албан ёсны бөхийн холбоо хохирлоо тэднээс гаргуулах эрх нь нээлттэй. Иргэн, аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөө хамгаалж Иргэний Хуулинд заасан өөртөө туслах үйлдэл хийж хөрөнгөө авах эрхтэй.

-Уг нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй бололтой? 

-Хүн бүр л хууль, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дурын иргэн 16 жил хууль, шүүхийн шийдвэрийн биелүүлэхгүй, эсэргүүцэж дур зоргоороо авирлаад байвал, үүнд нь УИХ-ын гишүүн оролцоод байгаа нь олон иргэдэд буруу үлгэр дууриал үзүүлж байна.

-Бөхийн өргөө яг аль байгууллагын өмчид хамаарагдаг вэ?

-Бөхийн өргөөг Р.Нямдоржоос авах асуудлаар нэхэмжлэл гаргасан. Бөхийн өргөө бол Р.Нямдоржийн өмч биш МҮБХ-ны өмч. Харуул хамгаалалтын тухай хуулиар албан ёсны өмчийг хамгаалдаг, албан ёсны бус өмчийг хамгаалсан этгээдүүд зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага тооцохоос гадна тусгай зөвшөөрлийг олгосон газраас нь хүчингүй болгодог.

Б.Болор

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хнз
Ээ Энэ чинь аль эртнээс хууль бус явж иржээ.Харин бөхчүүд олон жил харж гайхаж байсан байна.Бөхийн өргөөний өмч чинь хаана хамаарах вэ.Энэ лав нийслэлийн өмчид бүртгүүлэх байсныг бас залилж үлдээсэн
2018/04/12 182.160.38.206
зочин
далдагнаад л бай нэг л едер мэднэ
2018/04/12 27.123.212.139
мөнх
Батэрдэнэ аваргыг дэмжинэ.
2018/04/12 202.21.106.130
ганаа
Халхын бөхийг 2 хуваах санаа хэнийх вэ?
2018/04/12 202.179.26.116
od
Bat-Erdene tamga bulaalddag boloo yu. Erdenetiin shahaanaas ehleed ih l yum buruu zamaar hiisen gedeg baihaa. Tcaddaggui l yum baih daa.Ichig
2018/04/12 139.5.216.130
Suka
ENE ODO BOLIOCHEE AVRGIN ARALGUI AMSGANUUD BOHIG BOH HUN L AVRANA
2018/04/12 66.181.185.129
ок
Сайхан аваргын шинжгүй шуналдаа хөтлөгдсөн гар хоноопоо дараад хошногоо долоогоод сууж байсан нь дээр дээ
2018/04/12 202.179.27.228
Эх оронч
Хишигбаяр дүүдээ ажлын амжилт хүсье, шударга, үнэний дэнс байгаарай
2018/04/12 122.201.17.254
Зочин
Хишигбаяр өмгөөлөгч мундаг өмгөөлөгч байн лээ. Ажилд нь амжилт хүсье.
2018/04/12 77.111.244.6