8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Даваажаргал: Токиогийн наадмыг аавтайгаа хамт үзнэ гэж бодож байлаа. Харамсалтай байна

2018-04-12 12:55:00

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат энэ сарын 9-ний өдөр өвчний улмаас таалал төгссөн харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн бага хүү Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал аавыгаа бурхан болоход эх орондоо байгаагүй бөгөөд Сүмогийн тойргийн барилдаанаас чөлөө авч өчигдөр эх орондоо ирлээ. 

Монголын Домогт их аваргын отгон хүү Хакүхо М.Даваажаргал “Хоёр жилийн дараа болох Токиогийн зуны олимпийн нээлтийн ажиллагаа дээр дохёд гарах ёслол хийж, аавдаа харуулах мөрөөдөлтэй байлаа. Токиогийн наадмыг хамт үзнэ гэж бодож байлаа. Харамсалтай байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. Хакүхо М.Даваажаргал энэ сарын 14-нд  Япон руу буцах юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Бурхан хүүгийн хүсэл мөрөөдөлийн биелүүлж өгч чадсангүй.маш их харамсалтай бна.ум сайн болтугай
2018/04/12 139.5.216.202
hutag
emgenel ilerkhiiliy
2018/04/12 183.177.98.182
харамсалтай
Аргагүй л их аварга даа
2018/04/12 66.181.185.144