Завхан аймагт их хэмжээний цас орж, Загастайн, Ганцын даваа хаагдсан байна. Тиймээс тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан захирамж гаргаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Энэ сарын 12-ны 11:00 цагаас 13-ны 11:00 цаг хүртэл хот хооронд болон орон нутгийн зорчигч тээвэрлэлтийг түр хугацаагаар хязгаарлажээ.




