8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

2018-04-13 08:20:15

Өнөөдөр хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:30-17:30 цагт: 19-р хороо Ар согоот, Банкны зуслан

11:00-17:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Номин, Улаанбаатар буян ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:30-18:00 цагт: 9, 10, 11, 22, 23-р хороо Зүүн Нарангийн 18, Горькийн 18, 20, 22, 23, 31-р гудамж,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 1-р хороо Улаанбаатар сувилал, ТМБ, Сутай ХХК-ууд, Тарваган шубаны үйлдвэр, Орчлон, UB town, Туулын өргөө хотхонууд, 115-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл