8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баярын хэлснээр Монгол улсын нэр хүнд олон улсад унах уу эсвэл . . .

2018-04-13 08:45:00

Монголын шүүх нэг Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг 30 хоног баривчилж, цагдан хорих шийдвэр гаргасан явдал өчигдөр болов. Энэ үйл явдал монголын төр, монголын шүүхэд өмнө нь болж байгаагүй түүхэн үйл явдал гэж тодотгоход болох юм. Тодруулбал,  өчигдөр буюу энэ сарын 12-н өдөр Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр, 28 дэх Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг үргэлжүүлэн хорих эсэх асуудлын шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж шийдвэрээ гаргасан юм. Шүүхэд хоёр Ерөнхий сайд үргэлжүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ. АТГ-аас дээрх хүмүүсийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж улмаар прокурор саналыг хүлээн авч С.Баяр, Ч.Сайханбилэгт нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэнээр шүүх хүсэлтийг хангасан юм. 

 Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг үндэслэн үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Тус зүйл заалтад гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа хэмээн заажээ. 

Тэгвэл хоёр Ерөнхий сайд шүүх хуралд онлайнаар сууж өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн гэдгийг өмгөөлөгчид нь дамжуулав. Ерөнхий сайд С.Баярын хувьд  "Өнөөдөр би 30 хоног хоригдох, баригдах нь сонин биш. Харин Оюулгойн гэрээтэй холбоотой асуудлаар Монголын Ерөнхий сайд байсан хоёр хүнийг хорилоо. Энэ нь  олон улсын хэмжээнд хэрхэн нөлөөлөх үү. Монгол улсын нэр хүнд олон улсад унах вий. Оюутолгойн хувьцаа унах асуудал, улмаар монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх вий" гэж байр сууриа илэрхийлсэн гэдгийг өмгөөлөгч нь дамжуулав.

Тэгвэл С.Баярын хэлснээр монгол улсын нэр хүнд унах уу эсвэл. . .  Оюутолгойн гэрээ байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл асуудал, маргаан дагуулж ирсэн. Монголд төдийгүй олон улс энэ гэрээ болон түүнээс олох ашгийг ихэд сонирхож байгаа. Дээрх хоёр ерөнхий сайд энэ гэрээг нөгөө талд ашигтай байхаар давуу тал олгосон буруутай юу, эсвэл үнэхээр гэм буруугүй юу гэдгийг шүүх эцэслэн тогтооно. 

Гэхдээ энэ үйл явдлаас Оюутолгойн гэрээг тойрсон улс төр, авлигалчидтай монгол улс тэмцэж эхэлсэн гэж харж болохоор байна. 

Учир нь бусад улс орны жишгээс харахад авлигалчидтай тууштай тэмцэж, хэн байсан ч хариуцлага хүлээлгэдэг хатуу тогтолцоо, системтэй. Хятадууд удаа дарааллан хэдэн арван авлигалчдыг эх орондоо авчирсан, Өмнөд Солонгос улс Ерөнхийлөгч байсан Пак Гын-Хэ-д 24 жилийн ял оноосон гэх мэтчилэн олон улс авлигалчидтайгаа хатуу тэмцэж чаддаг гэдэг нь олон улсад харагддаг. 

Тиймээс манай улс ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг цагдан хорьж шалгахад олон улсад сөрөг нөлөөтэй гэхээс илүүтэй, монгол улс авигалчидтайгаа хатуу тэмцэж эхэлж байгаагаа харуулж буй хэрэг юм. Үүнээс харахад Оюутолгойн гэрээтэй холбоотой, гэрээг байгууллах үеийн эрх мэдэх бүхий бүх албан тушаалтныг энэ мэтчилэн толгой дарааллан шалгаж, хариуцлага хүлээлгэх цаг нь болсон гэдгийг харуулж байна. Харин ч эсрэгээрээ монгол улсын нэр хүнд өсөх магадлалтай.  Анх 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр “Би энэ гэрээг хар толгойгоороо хариуцна” гэж хэлж байсан удаатай.  

Тэгвэл өнөөдөр хариуцлага хүлээлгэхэд буруудах зүйлгүй гэлтэй.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Хар толгойхоороо хариуцна гэсэн чинь худлаа юу хулгайч минь эрх мэдэлдээн найдаж хэлсэн үг үү
2018/08/26 103.10.23.115
Мөнх тэнгэр мэдтүгэй
Эх орон газар шороо Уул усны эзэд Ард түмний хараалыг 100 үеэрээ идлэж амьдын тамад очмор Монгол ороны тахилагт уулсын савдаг Ард түмний уур хэлэн үеийн үед чиний удамыг дагна
2018/08/26 103.10.23.115
ИРГЭН
ХУЦВАА ХАРИНЧ НЭР ХҮНД ӨСНӨ БАЯР ДЭЛХИЙГ ДАН ЛУЙВАРЧИН НАР АТГАДАГ ГЭЭД ОЙЛОГЧОХСОН ХҮН ЮМ
2018/08/26 103.10.23.115
Зочин
Энэ зүгээр л шоу бүгд хулгайчид түр зуур гал унтраах л юм аа хийж бна бүгд холбоотойг бид мэдэж бга ш дэ
2018/04/13 112.72.14.252
odoo doisgsx bolson
Usnu.ner hund..xedxen hun huvaaj iddeg oron uur baihgui.
2018/04/13 202.72.245.70
Shar tohio
Avilagch gedeg ni eh ornoosoo urvagchid gesen yg .Tiim uchiraas yamarch araga saam heregyi yalaa gem zemee yyreh heregtei delhiin uls gyrnyydiin orshin tognoh yndesn tulguur hatuu zarchim .
2018/04/13 185.75.139.248
Од
Авилгатай тэмцэж байгаа улсын нэр хүнд унадаг бол Хятад Солонгосын нэр хүнд навс унасан байх нээ.
2018/04/13 124.158.74.2
222222
Энэ 3 бүгдээ золиослоод хөрөнгөтэй болохоор шийдсэн болсон ч байх. Тэр эд хөрөнгө нь тэгээд хоол болох болов уу. Үйлийн үр гэж нэг юм бий үр хүүхэдтэй хүмүүс болгоомжтой байсан дээр байсан юм даа.
2018/04/13 64.119.24.49
СОЛОНГОСЧУУД ЕРӨНХИЙ САЙДАА БАЙТУГАЙ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШОРОНД ХОРЬЖ БОЛООД БАЙХАД ЧИНЬ
ҮНЭХЭЭР Л АВИЛГАЛ АВЧ ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН, ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛАА МУУ ХИЙЖ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛТОЙ ГЭРЭЭГ ОЮУТОЛГОЙТОЙ БАЙГУУЛСАН БОЛ ОЛОН УЛСД МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД ЮУНД УНАХ ВЭ?
2018/04/13 202.9.44.76
иргэн
ард түмний өмчийг хувийн өмч мэт гадныханд дур мэдэн худалдаж авилга авсан нь эх орноосоо уравсантай дүйцнэ.Гадныхан ийм улс төрчдөд хариуцлага тооцож байгааг үнэлнэ үү гэхээс буруутгахгүй.
2018/04/13 202.179.16.93
Муу новш
Тэр хариуцана гэсэн толгойг ав
2018/04/13 202.21.106.149
Baas
Муу шаарнууд чинь монголын ард түмнийг элгээр нь хэвтүүлчихээд юун нэр төр яриад байгаа юм вэ
2018/04/13 202.21.106.149
ок
Англид элчин нэртэй байсан Монгол архичин эх орондоо нүгэл тарьсан хулгайч байжээ л гэнэ биз
2018/04/13 202.179.27.158
зочин
Харин ч та нар монгол улсын хаа нэр хүндийг уландаа гишгэсэн биз дээ. С.Баяр та андуураад байна.
2018/04/13 103.26.194.195
BI
ZA BITGII DEMII SOLIOR. TSAAN CHINE HOYOR GURVAAR NI ERUNHIILUGCHUU BARIAD HORICHIHSON KOREA NER HUND UNASAN YUM ALGA L BNA.
2018/04/13 43.228.131.90
зочин
Нэр хүнд гэдэг ойлголтыг аль хэдийнэ доллараар зараад идчихсэн биш үү
2018/04/13 203.91.119.102
Хүн
Ялгаагүй тэртээ тэргүй ашиггүй болохоор....шинэчлэх нь гол өөрсдөө аваад явна биз
2018/04/13 64.119.16.105
АРД ТУМЭНТЭЙГЭЭ НИЙЛЖ ХОР НАЙРАААААА
ЭНЭ ХОЕРЫН АРААС ГЕЛЕЕН Ч ГЭЖ АСУУХ НЭЭЭЭГ Ч ХУН АЛГА ДАА!!!!!! ТИЙМ Л АРД ТУМНИЙХЭЭ ТЕЛЕЕ 20000 ХУВЬСАГЧТАЙ МУНДАГ ГЭРЭЭ ХИЙСЭН Л ЮМ БОЛ АРД ТУМЭН ЕМЕЕЕЕЕРЧ БОСОХГУЙ ЯААСИЙЙЙЙЙЙН?????? ТЭХЭЭР БАЯР?
2018/04/13 103.57.95.98
Толгой угаах гээд л байна
Ашиггүй ажиллаж байгаа юм чинь унавал унана л биз ! Баялаг нь байна авах улс олдож л таараа
2018/04/13 103.26.194.41
Zochin
harin ch shydarga geree hiigeegyi geed uuriinh ni ner hynd ynah bailgyi.
2018/04/13 49.0.135.140
zochin
daatgalaar garaad gadaadad emchluulne geed l alga bolno. avilgachdaa barij shalgalaa geed ulsiin ner hund usnu. urd hursh bolon solongos ulsiin ner hund olon ulsad usuj bgaa shuu
2018/04/13 202.179.31.242
Цнд
Энэ 2 золбинд Б. Н уншдаг шүүхчид ямар ял оноохыг мнглчууд бид харах л үлдлээ
2018/04/13 66.181.160.121
zochin
buh ard irged ene ajillagaand idevhitei hynalt tavij anhaaraldaa avah heregtei. tegehgui bol oor neg sensaats gargaad l , nuguu hed ni bugd uvchtei unuu margaashgui uheh hund uvchin tussan geed
2018/04/13 202.179.31.242
МАН
Яанаа өөрийгөө их юманд санасан гар вэ? Авилгачин баригдлаа гэнэ биздээ
2018/04/13 66.181.161.65
ми
Харин ч авилгачидтайгаа сайн мэмцэж байна гээд монголын нэр хүнд өсөх юм бишүү.
2018/04/13 64.119.20.107
MGL
Ямар өөрийгөө өргөчихсөн луйварчин бэ? Улс орныг минь бидний амьдарлыг минь үр хойч ирээдүйн аз жаргалыг бүгдийг устгачихаад Энэ луйварчины нэр хүнд олон улсад битгий хэл Монголд минь ч түй ч хамаагүй
2018/04/13 119.40.103.3
MGL
2 ch eronhiilogchoo horichihson Solongos ulsiin ner hund tegvel bhgui bolson ym bna l daa. Yostoi sonin ym yarih ym. Shudraga yos uilchilj bgaa uls ornii ner hund osdog jamtai
2018/04/13 103.11.194.34
Мммм
Шудрага бусын хонгилоор бултчих вий дэ. Хамгийн гол нь ОТ.н болон тэр Багануурын гэрээг хүртэл цуцал. монгол улсын нутаг дэвсгэр дээр бж татвараа төлдөггүй юун даварсан юм бэ. Шууд ОТ.г зогсоо
2018/04/13 66.181.180.79
MGL
Khutsakh ymaa olovoo muu luivarchin ikh ymaar shantajlakh ni kkk
2018/04/13 183.177.98.182
Иргэн
С.БАЯР нарын НЭР ХҮНД НАВС УНАЖ, Монгол улсын нэр хүнд дэлхийн дахинд өсөн "СЭРГЭН МАНДАЖ" улмаар Эдийн засаг нэмэгдэж, хөгжил дэвшлийн шулуун замдаа орох болно шүү. С.БАЯР нарыг бүх насаар нь шоронд
2018/04/13 66.181.161.37
Nam bus irgen
Ulin hutsalgui hulgailsan yumaa ulsdaa butsaaj tushaa.
2018/04/13 27.123.214.122
иргэн
Харин ч эсрэгээр нэр хүнд өснө, олон улс авилгатай тэмцэж байхад ганцхан манайх л юу ч хийхгүй байсан одоо л нэг юм олон түмний шахалтаар хөдөлж эхэлж байна
2018/04/13 202.72.245.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment