8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮБХ-ныхон Бөхийн өргөөний асуудлаар шүүхэд ханджээ

2018-04-13 09:02:00

Монголын Үндэсний бөхийн холбоог хууль бусаар 16 жил удирдсан Р.Нямдорж Бөхийн өргөөг ч мөн хууль бусаар өөрийн болгон өмчилсөн хэмээн МҮБХ-ныхон шүүхэд ханджээ. Тодруулбал, ОӨУБЕГ-аас албан ёсоор бүртгэсэн МҮБХ-ноос Бөхийн өргөөг МҮБХ-ны өмч болохыг тогтоож өгөх нэхэмжлэлийг БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэлдээ "МҮБХ-ны өмчлөлийн Монгол Бөхийн өргөөг хууль бусаар ашиглаж, хууль бусаар ашиг олон, олсон орлогоо хувьдаа ашигласаар ирсэн байна.  Угтаа бол ТББ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Нийгэмд үйлчилдэг ТББ" гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. 

Энэ утгаараа Бөхийн өргөө ард иргэдийн хөрөнгө мөнгөөр санхүүждэгийн хувьд МҮБХ-ны өмч байх ёстой. Гэтэл Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар нь өөрийн өмч болгон ашиглаж байгаа учир БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна" гэжээ. 

Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нар нь хууль бусаар ашиглаж, орлого олж байгаа гэж хэлэх болсон шалтгаан нь, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь 16 жил тус холбоог хууль бусаар удирдсан байдаг. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байна. Гэвч 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явжээ. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийж ирэв.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан юм. Уг шийдвэрийг нь доорх баримтаас харж болно.

Гэсэн хэдий ч тэрбээр хууль бус хурлыг өнгөрсөн гуравдугаар сар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр томилсон байдаг. 

 Хууль бус шийдвэрээр хууль бусаар сонгогдсон эрхмүүд хүчингүй тамга тэмдэг ашиглан Бөхийн өргөөг ашиглаж, ашиг орлого олон хувьдаа ашиглаж байгааг албан ёсны бүртгэлтэй МҮБХ-ныхон тэвчихгүй хэмээн шүүхэд ханджээ. 

МҮБХ-ныхон шүүхэд хандах бүрэн эрхтэй байгаа юм. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ. 

Улмаар ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болж байгаа юм. 

Шүүхэд хандсан нэхэмжлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
Ерөнхийлөгч энэ бөхчүүдэд тусалж, албан ёсны нэг бөхийн аолбоотой болоход нь туслаач. Ингээд үргэлжлээд байж болохгүй. Арай хэтэрлээ. ТӨР засаг МҮБХ г албанг ёсоор нь байгуулахад нь оролцоод, байгуула
2018/04/14 103.229.122.220
ff
chinbat hunii bvteesen yumiig avahgj ulaarahaa bolioch
2018/04/13 103.26.193.8
Сараа
энэ учир начраа олоосой
2018/04/13 103.26.193.8
лхагв
яасан увиагvй юм бэ санаачилж хооцолдож бариулсан хvн хууль бус гэчихээд естой хаана юу байсан нь мэдэгдэхгvй байсан улсууд одоо хууль есоор омчлоно гээд байгаа юмуу яасан ес суртахуунгvй ичидгvй баас
2018/04/13 202.179.27.227