8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Цалингийн хэмжээг шинэчлэн тогтооно

2018-04-13 11:00:23

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Тус хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Иймд уг хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. 

 УИХ-ын гишүүн М.Билэгт: Уг хуулийн хэлэлцэх хугацааг хойшлуулмаар байна 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах горимын санал гаргаж байна. Хөдөлмөрийн хуульд үйлдвэрчний эвлэлийн тухай оруулах гэж байгаа бол Үйлдвэрчний эвлэлийн хуулийг эхлээд өөрчлөх нь зүйтэй. Тэдний хууль БНМАУ-ын үед баталсан анхны хувилбараараа явж байна. МҮЭХ өнөөдөр БНМАУ-ын үед батлагдсан анхны хувилбараараа өнөөдрийг хүрсэн. Энэ хуулийнхаа жагсаал, цуглаан гэх заалтыг хэрэгжүүлдэг. Бусдыг шантаажилж орлого олдог байгууллага болсон. Тиймээс энэ хуулийг хойшлуулж, дахин чамбайруулах шаардлагатай байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг түүний асуултад хариулахдаа "Байнгын хорооны зүгээс 100 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тиймээс МҮЭХ-той холбоотой заалтуудыг ажлын хэсэг байгуулан санал солилцож байгаа учраас байнгын хороо болон ажлын хэсгийн түвшинд ярилцаж, шийдэх ёстой" гэв. 

М.Билэгт гишүүний гаргасан горимын санал дэмжигдээгүй учраас асуулт, хариулт руу шилжсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг хуульд хэрхэн тусгасан бэ. Зах зээл бодит хөдөлмөрийн үнэлэмжийг тогтоох, бодит үнэлэмж зах зээлтэйгээ нийцэж байгаа юу" гэж асуулаа. 

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллынсайд С.Чинзориг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга орж ирж байгаа нэг өөрчлөлт нь цалин, хөлсний асуудлыг шинэчлэн тогтоох, ижил үнэлэмжтэй ажил гүйцэтгэж байгаа ажилтан ижил хэмжээний цалин авах, инфляцийн түвшинтэй холбогдуулж цалингийн доод хэмжээг тогтоох зэрэг зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг ижил түвшинд байлгах зэргийг шинэчилсэн найруулгад тусгасан" гэлээ. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мүэх хэрэггүй
Хөдөлмөрийн гэрээ байгуулах байгуулахгүйн тэр хувийн kампони аж ахуйн нэгжийн дурын асуудал болчихсон учир их хурал хуули гхргах хэрэггүй болчихсон.мүэх ажил олгогч эздын холбоог татан буулга.хэрэггүй
2018/04/13 66.181.188.205
хуули хэрэггүй
Хөдөлмөр эрхэлж бгаа хүн маш ховор бгаа учир энэ хуули хэрэг алгаа.аж ахуйн нэгж kампониуд өөрийн үзэмжээр цалин урамшуулал өгнө өөрийн үзэмжээр ажилд авна авахгүй гээд мөн гэрээ байгуулах байгуулах н
2018/04/13 66.181.188.205
Ккк
Цалин хэтэрхий өндөр байна. Одоо буулгах хэрэгтэй
2018/04/13 27.123.214.114