8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018-04-13 11:18:28

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 10-15 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар 2-7 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, өмнөд хэсгээр 0-5 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 10-15 метр, зарим үед 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл