Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Тэрбээр 1893 оны энэ өдөр эцэг “цагаан дээлт” Дамдин, эх Ханджавын ганц хүү болон одоогийн Амгаланд мэндэлсэн тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 12 настайдаа бичиг үсэг сурсан тэрбээр 1907 онд С.Жамьяан зайсанд шавь орж монгол бичиг, тоо заалгасан байна. 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн тэрбээр Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлдэх сургуулийг 1912 онд нээхэд суралцаж, 1913 онд анхны төгсөгч болоод пулемёт сумангийн дарга болсон байдаг. Жанжны жинхэнэ нэр нь Сүхээ байсан гэнэ. Тийм ч учраас “Сүх хүү” хэмээн ном, зохиолд тэмдэглэн үлдээжээ. Гавьяа байгуулсан түүнийг “Гоймон баатар” гэж өргөмжлөн хочилсоор яваандаа сүүлийн Баатар гэх нэртэй нь холбогдож СҮХБААТАР гэдэг болжээ. 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Орос улсад очиж хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулан, гарын үсэг зурж, Владимр Ильич Ленинтэй уулзан гар барьж, зураг татуулсан байдаг. Жанжин Сүх эцэг эхээсээ ганцаараа мэндэлжээ. Янжмаатай 1910 онд гэрлэж Галсан гэдэг нэг хүүтэй болсон. С.Галсан хоёр охин, нэг хүүтэй. Тэднийг С.Наран, С.Амгалан хүүг нь С.Сүхболд гэдэг.
Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр
2016-02-02 09:42:00