8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш нар ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдлээ

2018-04-13 13:24:59

Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийлээ. Тэд  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмүүлэх асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Шаардлагын хариуг энэ сарын 20-ны дотор өгөх ёстойг тэд санууллаа. Хэрвээ шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол ирэх сарын 1-ээс хугацаагүй ажил хаяхаа мэдэгдэв. Тэд 2019 он гэхэд багш нарын цалинг 1.6 сая төгрөг болгохыг шаардаж байгаа. Харин 2018 онд багтан 800 мянган төгрөгөөр цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж буй. 

Тус хорооноос хэлэхдээ “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо тэмцлээ эхлүүлээд найман сар өнгөрлөө. Энэ хугацаанд маш олон яам тамгын газарт шаардлага хүргүүлсэн. Мөн гурван талт хэлэлцээр хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл багш нарын үндсэн цалин нэмэгдээгүй байна. Бид хамгийн сүүлд таван газарт шаардлага хүргүүлсэн. БСШУ-ны үйлдвэрчний хороо болон Нийгмийн хамгааллын яамнаас хариу ирүүлсэн. Шаардлагын хариу өгөх хугацаа өнгөрчихөөд байхад гурван ч газар хариу өгөөгүй байгаа учраас бид дараагийн арга хэмжээг авч ажиллахаар боллоо” гэлээ.

Харин Боловсролын ухааны доктор н.Санжмятав “ Багшийн цалин нэмэх гарцууд байна. 2018 оны эдийн засгийн үзүүлэлт нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд багшийн цалинг нэмэх боломжтой. Сангийн яам, Боловсролын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр багш нарын улирлын урамшуулалыг 45 хувь байсныг 60 хувь болгосон. Гэтэл бодит байдал дээр 60 хувь ч биш 45 хувиас доош урамшуулалыг багш нар авч байна. Боловсролын яам эхлүүлсэн ажлаа нэг улирал ч үргэлжлүүлж чадахгүй байна. 60 хувийн өгөх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Цаасан дээр буусан бодлого хэрэгжихгүй байгаа учраас бид дараагийн эсэргүүцлийн арга хэмжээгээ авна. Багш нар улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад уул, уурхайн компанийн захирууд жилд нэг тэрбум төгрөгийн урамшуулал авч байна. Монголын хөгжлийн гарц уул, уурхай биш боловсрол. Боловсролыг олгогч, Монголын ирээдүйг бэлтгэдэг багш нартаа хөрөнгө оруулах шаардлагатай" гэв.

Тэд мөн Өмнө нь биднийг ажил хаяхад “Та бүхний цалинг  30 хувиар нэмэх боломж байна. Та бүхэн ажлаа хийж байгаа ч. Хугацаа өгөөч гэж хэлээд болиулсан. Гэтэл өнөөдөр тэр хугацаа нь өнгөрчихсөн байхад асуудлыг мартсан байна” гэлээ.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Дэмжиж байна төрд байгаа хулгайч нар худлаа мөнгө байхгүй гээд байсан одоо яаж байна хамаг мөнгө оффшорт байгаа биз дэ
2018/04/13 203.169.48.146
Иргэн хүн
Дэмжиж байна. ЕБС-ийн багш нар монголын ирээдүйг бэлтгэж байгаа хариуцлагатай ажил.Гэтэл маш хүнд нөхцөлд амьжиргаандаа хүрэхгүй байга цалинтай ажиллаж олон жил боллоо.Энэ нь олон сөрөг нөлөөтэй байна
2018/04/13 203.91.116.154
Shahaanii said nertei uilchlegch
Ter Tsogzolmaa yu gej bagsh nariin toloo yavah ve. Ter Meyegomgiin shahaanii said ternii heden terbum togrogiig osgoh gej orson luivarchin bagshid mongo ogno gej gonjiinjoo, harin ooriin halaas bol...
2018/04/13 109.134.46.252
zochin
Tsaling medeej bolotsoonii hireer nemne gee biz dee, Tsalingaas gadna adilkhan 35 jil bolovsrold ajillasan bagsh nar tetgevert garahdaa on onoosoo hamaarch tetgever ni oor oor togtoogdoj bn.
2018/04/13 27.123.214.124
Irgen
Shuugch nariin tsaling 5 say baisan tsaling hasaj 1 say bolgo. Bagsh emch nariin tsaling adilhan 1 say bolgo nem.
2018/04/13 182.160.2.113