8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Мөнхбат: Хадгаламж банкны мөнгөөр казино тоглоогүй

2018-04-13 14:25:38

Өнгөрсөн долоо хоногт "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас мэдээлэл хийж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байх үедээ “Мобиком” корпорацид давуу эрх олгосон, Хадгаламж банкны мөнгөөр казино тоглосон гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дөнгөж сая мэдээлэл хийж Иргэдийн шударга шүүх ТББ-аас хийсэн дээрх мэдээллийг үгүйсгээд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ. 

Тэрбээр мэдээллийн эхэнд "Миний бие ЗГХЭГ-ын дарга байхдаа Монгол Улсад тулгамдаад байгаа нэг асуудлыг шийдсэн нь Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд зориулсан эрх зүйн орчныг сайжруулах зорилготой байсан. “Мобиком” корпорацитай холбоотой үүссэн асуудал бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх транзит тээврийн зөвшөөрөл авсан “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэтворкс”, “Жем нэт” гэсэн гурван аж ахуй нэгж байсан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Мобиком нэрворкс” компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Энэ талаар 2017 оны гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад айлчлах үед Японы талаас гомдол тавьсан. Мөн Японы Элчин сайдын яамнаас Харилцаа холбооны зохицуулах хороог хууль зөрчсөн гэх гомдлыг Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд ирүүлсэн.  Дээрх асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон ШӨХТГ-аас шалгаад, Харилцаа холбооны зохицуулах хороог эрх мэдлээ давуулсан гэх дүгнэлт гаргасан байдаг. Энэ бүх асуудлыг үндэслээд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмж хүргүүлнэ гэдэг бол албан даалгавар, тогтоол, тушаал биш. Зөвлөмжид Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг эргэн нягталж үзэх, хуульд нийцсэн арга хэмжээ авахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүдэд зөвлөсөн. Цаашдаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх, үйл ажиллагааг нь сайжруулах талаар зөвлөмж өгсөн. “Мобиком нэтворкс” компанид Харилцаа холбооны зохицуулах хороонд хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох баримтууд цуглуулахад дэмжлэг үзүүлээгүй, баримт бичгүүдээ гаргаж өгөх утгатай зөвлөмж хүргүүлсэн. Мөн манай зөвлөлийн үеэр хуралдаанаас гарсан шийдвэр бол зөвхөн зөвлөмж гаргах эрхтэй байгууллага. Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурал улс төрийн шинж агуулгатай байна гэж бодож байна. Хаврын улс төр эхэлж байгаа үед Ж.Мөнхбатыг хууль зөрчсөн болгож харагдуулах гэсэн улс төрийн дайралт гэж дүгнэж байгаа. Хэвлэлийн хурлынхаа үеэр Х.Бат-Ялалт болон М.Наранбаатар нар буруу мэдээлэл иргэдэд өгсөн. Тодруулбал, энэ зөвлөмжөөр мобикомын хэрэглэгчдийн нууц, баримт материалыг Засгийн газарт гаргаж өгөхийг шаардсан гэсэн буруу мэдээлэл өгсөн. “Мобиком” компани Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд баримтуудаа дутуу гаргаж өгсөн. Тэр баримтуудаа л гаргаж өгнө үү гэсэн зөвлөмжийг өгсөн" гэлээ. 

Үүгээр ч зогсохгүй Хадгаламж банкны мөнгөөр казинод тоглосон, улсад 60,70 сая ам.долларын хохирол учруулсан гэж гүтгэн доромжилсон. Тиймээс би иргэнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэхээр, энэ мэдээллийг хийсэн хүмүүсийг холбогдох хуулийн байгууллагад өгч байна гэв. 


Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Таны зааварчилгаагаар Шүүхийн шийдвэр, Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр хоёр нэг өдрийн дотор гарсан гэж байсан. Зөвлөмж өгчихөөд ямар үр дүн гарсныг эргээд мэдээлэх үүргийг та өгсөн үү? 

-Шүүхийн шийдвэр хэдэн сарын хэдний өдөр гарсныг, аль дүүргийн хэн гэдэг шүүгч ямар шийдвэр гаргасныг би мэдэхгүй. Тэр шийдвэрийг гаргасан шүүгч нартай амьдралдаа холбоогүй байж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл хуралдаад хамтын шийдвэр гаргадаг. Энэ бол хамтын шийдвэр. Хамтын шийдвэр гаргаад, зөвлөмж хүргүүлдэг. Заавал энийг биелүүл, хэрэгжүүл гэдэг даалгавар өгөөгүй гэсэн үг. 

-Мэдээлэл дээр төвлөрч байгаа хувийн хэвшлийн компаниудтай та ашиг сонирхол нэгдэх үү?

- “Мобиком” корпорацийн удирдлагууд ямар хүмүүс байдгийг би мэдэхгүй. Надад бол Японы элчин сайдын яам албан ёсоор хандсан. Мөн Японы Элчин сайд өөрийн биеэр уулзаж байсан. УИХ-ын даргыг өнгөрсөн оны гуравдугаар сард Японд айлчлах үеэр Японы талаас энэ асуудлыг нэлээд өндөр төвшинд тавьж байсан. Үүний үр дүнд зөвхөн “Мобиком” корпораци бус Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр нь Мэдээлэл холбооны сүлжээ компанийн эрхийг сэргээсэн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
НАМЗХ-ны сайн эр,хадгаламж банкнаас 14 тэрбумыг хусаад,5 жил суусан нэртэй наранд гарсан Чимэдцэрэн хаана явнаа.Хохирлоо барагдуулаагүй гэдэг шүү.Мөнхбат эд нар нэг үеийн,нэг бүлгийн хүмүүс
2018/04/18 203.91.115.44
шударга шүүх
Хараажаар хулгайч байгаа биз.Ясны хулгайч гэж энэ дээ
2018/04/17 202.131.236.250
Xxx
Hadgalmj banknii hergeer Chimidtseren barigdahad USA DCd zugtaad irchihsen hel gereer zaalgana bagsh avna 1800$ bairand gantsaar amidardag gd tendehiin mglchuudiin nudiig oroi dr gargaj bsansan
2018/04/15 182.160.36.77
Nasan
Muu beltreg nudelsen hulgaichaa chi naad gulun gulun nudeeree haraad Seouliin kazinod suuj bsan bizdee.Bi chamaig olon udaa harsan daa.Chi muu yamar munguuruu tegj togloj bsan bolj bna aa??Erguu mal
2018/04/14 220.78.85.250
Иргэн
Би л байсан бол бас л японууд ийм өндөр түвшинд тавьж байгаа асуудлыг шийдэхийн төлөө үхтлээ явна. Эсвэл орос хятад 2тойгоо л зууралдаад үлдэх үү?
2018/04/13 112.72.14.152
иргэн
Иймэрхүү юмнуудаас болж бид Мобикомд,, хараагаад л бүх мөнгөө сэгсрүүлж байна
2018/04/13 59.153.87.170
Энэ нэг дүнхүү юмыг улс төрд битгий оруул л даа
иргэн
2018/04/13 59.153.87.170
иргэн
МАН-ийм л нөхдүүдийг төрд бодлоготойгоор эрхэлүүлээд улсаар минь тоголдог болоод бгаа.
2018/04/13 150.129.142.2
TOGLOD SHATSAN
KONTSES DULZEN
2018/04/13 150.129.140.82
xoo
Zugeer shalgaachee.naaduul chini shuuhed handana ner toroo sergeelgene ch geh shig baliar hulgaich nar .
2018/04/13 122.201.24.241
chi hun uu?
Chimedtsereng barigdahad chi zugtaad l koread bugj bsan chin unen biz de?ta naraas heniigch ham tataagui Chimedtseren uheegui bga shu.shudraga bai.bitgii jujigle.chi shorond baih estoi.
2018/04/13 66.181.177.104
zochin
ene sda ayagui ih hel amand oroh umaa obiloggui sda umaa
2018/04/13 202.21.118.2