8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулгын өргөдлийг хэрхэхийг Д.Лүндээжанцан мэднэ

2018-04-13 15:42:40

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ түтгэлзэх өргөдлөө өгсөн. Түүнийн өргөдлийг УИХ-аар хэлэлцэх хуулийн заалтгүй байгаа учраас уг асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиа тодорхой болгох шаардлагатай байгаа билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  төслийг санаачилж, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслээд хуучин үйлчилж ирсэн "Гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн заалт", "УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэсэн хоёр заалтыг хэрэгжүүлэх зохицуулалт хийж өгсөн. Энэ хоёр нийлээд бүрэн зохицуулалт болно гэж бид үзэж байна. Хүмүүс "хэргийн газар нотлох баримттай баривчлагдсанаас бусад тохиолдолд” гэдэг хүчингүй заалтыг буцааж оруулж ирлээ гэж хардаж байгаа. Тийм зүйл байхгүй. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй ямар нэг байдлаар зөрчилдөхгүй" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Цэц гэсэн хэдэн тэнэг юмнууд сандал бөглөж суух юм даа Хоорондоо уялдаа авцалдаагүй хууль нэртэй цоохор цаас эрээчиж.цаг барж суудгаа болилдоо. Эрхэм гишүүнцэрүүд минь
2018/04/13 66.181.160.121
ок
үхсэний халдашгүй эрх вэ,гишүүн гээд хулгай хийгээд хүүхэн хүчиндээд ард түмнээр тохуурхах санаатай байдгиймуу,ҮХЦ гэж бөгс долоогч нам дагасан новшнууд
2018/04/13 202.179.27.158