Ерөнхий сайд асан С.Баярын нуусан хөрөнгө 2015 онд илэрч нийгэмд дуулиан тарьж байв. Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д бүртгэлтэй 7 тансаг хувийн хаусийн талаарх нилээн дэлгэрэнгүй баримт, судалгаатай 115 хуудас мэдээллийг "Голомт- Цөмийн эсрэг хөдөлгөөн" ТББ-аас илчилж байсан юм. Тодруулбал, түүний анхны эхнэр О.Гэрэлтуяа, охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, шинэ найз бүсгүй Э.Сувд нарын нэр дээр хауснуудаа бүртгүүлсэн байна. Эл 115 хуудас мэдээллийг бүрэн эхээр нь дахин хүргэе.
Учир нь энэ өдрүүдэд С.Баярыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан АТГ-аас баривчлан хориод байна. Түүнийг нэг сар хорих нь тодорхой болсон. Үргэлжлүүлэн хорих эсэх сарын дараа тодорхой болно. Түүнийг Оюутолгойн гэрээ байгуулахдаа албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж байгаа юм.
Дашрамд дурьдахад С.Баяр нь тус байшингуудыг 2009 онд Оюутолгойн гэрээг хийсний дараа авч эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаах аргаар авсныг доорх баримтуудад хавсаргажээ. Тэгэхээр түүнийг Рио Тинтогоос хахууль авсан байж болзошгүй гэж үзэж буй.